НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улаанбаатарын СОР17: Цаасан дээр төлөвлөөд үлдээх биш бодит шийдэл хэрэгтэй 6 зүйл
АНАЛИЗ

Улаанбаатарын СОР17: Цаасан дээр төлөвлөөд үлдээх биш бодит шийдэл хэрэгтэй 6 зүйл

3 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Улаанбаатар хотноо хоёр дахь 7 хоногтоо үргэлжилж буй СОР17 бага хурал Эль-Нино-гийн оргил үед тохиож байгаа нь үнэхээр цагаа олсон, хурлын ач холбогдлыг элдэв олон үггүйгээр тодорхойлсон хэрэг болж байна.

Дэлхий хуурайшиж, газар ангаж байна. Ангасан газар мал бэлчээрлэж, үр тариалах боломжгүй. Энэ нь хүн идэх хоолгүй болно гэсэн үг. Цөлжилт, хөрсний доройтол гэдэг ийм л гинжин урвалыг үүсгэж байгаа учраас үүнээс хэрхэн сэргийлэх, сэргийлэхийн тулд хэнд ямар сайн туршлага байна, шинжлэх ухаан технологийн дэвшлийг яаж ашиглах вэ, эцэст нь энэ бүхнийг хийх хөрөнгийг хэрхэн, хаанаас бий болгох вэ гэдгийг дэлхий. 197 улсын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байна.

Ази, Африкийн орнуудад ган ээлжилж, Европын ой шатаж, гол мөрний ус татарч байна. Эль-Ниногийн үр дагаврын хамгийн оргил үе нь 2026-2027 онд тохиож байна.

Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээгээр дэлхий даяар үйлдвэрлэж буй хүнсний 95% нь хөрснөөс хамааралтай. Доройтсонд хөрсөнд тарьж ургуулсан үр тариа, ногоо хангалттай хэмжээний эрдэсгүй, ганд нэрвэгдсэн, хуурайшсан бэлчээртэй газар мал тарга тэвээрэг авдаггүй. Дэлхийн 3 тэрбум хүний оршихуйн чанарын асуудлыг Улаанбаатарт хэлэлцэж байна.

НҮБ-ын мэдээгээр жил бүр 100 сая гектар газар эрүүл чанараа алдаж байгаа нь хором тутамд хөлбөмбөгийн 4 талбайтай тэнцэх хэмжээний газар доройтож байна гэсэн үг юм. Газрын доройтлын шалтгаан нь ой модыг ихээр огтлох, хот суурины тэлэлт, байгаль цаг уурын өөрчлөлт, уул уурхайн хяналтгүй олборлолт зэрэг хүний оролцооноос үүдэлтэй.

Өнөөдөр дэлхийн газар нутгийн 40%-ийн хөрс доройтжээ. Дэлхийн цөлжилттэй тэмцэх конвенцийн мэдээгээр 2000 оноос хойш гангийн давтамж бараг 3 дахин нэмэгджээ.

Монголын хувьд мал аж ахуйн суурь болсон бэлчээрийн доройтол хурцаар тавигдаж, үүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврууд бий болсныг СОР17-д оролцож буй Монголын төлөөлөгчид олон талаас гарган тавьж байна. Монголын нийт газар нутгийн 77% нь доройтсон болохыг сүүлийн тайлан харууллаа.

Дэлхийн хуурай газрын тал хувь нь ан амьтад болон мал аж ахуйд зохицсон бэлчээртэй бөгөөд чухам энд дэлхийн 500 сая толгой малын бэлчээрлэж дэлхийг хүнсээр хангаж байна. Харамсалтай эдгээр бэлчээрийн бараг тал хувь нь доройтолд орж, нөхөн сэргээх шаардлагатай болжээ.

НҮБ-ын тооцоогоор газрын хөрсний доройтлын улмаас дэлхийн эдийн засаг жил бүр $900 тэрбумын хохирол учруулж байна. Эр-Рияд хотноо болсон өмнөх СОР16-гийн үеэр анх удаа цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтыг тооцон гаргсан бөгөөд энэ тооцоогоор дэлхийн улс орнууд газрын доройтол, цөлжилт, гантай тэмцэхэд жилдээ $355 тэрбум шаардлагатай юм. Гэвч өнөөгийн санжүүжилт дөнгөж $77 тэрбум орчим байгаа бөгөөд $278 тэрбумын санхүүжилт сох дутаж байгаа. Улаанбаатарын СОР17 чухамхүү энэ дутагдаж буй $278 тэрбумын онгорхойг нөхөх механизмыг бий болгож чадах уу гэдгийг дэлхий нийтээр хүлээж байна.

Улаанбаатарын СОР17 хурлаас ямар үр дүн, ахиц хүлээж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хурлын нээлтийн үгэндээ дараах байдлаар томъёолсон. Үүнд,

Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.

Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.

Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.

Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.

Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.

Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе. Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

“Русал” Монголд хөнгөн цагааны үйлдвэр барихаар судалж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна

Байцаанд формальдегид ашигласан гэх хэргийг Бээжин шалгаж байна