2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих асуудлаар санал хураалт явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 91 гишүүний 76 нь дэмжиж, 84 хувийн саналаар тэднийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Мөн өдөр бүрэн эрхийн хугацаа нь дууссан ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг оронд нь сонгожээ.
Хувь хүмүүсийнх нь намтраас харвал, Үндсэн хуулийн Цэцийн шинэ гишүүн Ж.Сүхбаатар нийтийн эрх зүй буюу захиргааны эрх зүй, сонгуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, докторант аж. Тэрбээр ногоон автобусны хэрэгт нэр холбогдож, Түгжрэлийг бууруулах сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байв.
Г.Эрдэнэбат нь, Эрүүгийн хуулиар салбартаа мэргэшсэн толгой цохих цөөн хуульчийн нэг гэгддэг. Тэрбээр улс төрд ч туршлагатай, АН-ын бүлэгт ажиллаж байсан намтартай. УЕП-ын орлогч байхдаа С.Зоригийн алуурчдыг илрүүлсэн. Гэсэн ч тэрбээр Ц.Нямдоржийн зуултад өртөж, хонгилын шүүхээр ороод гарсан байдаг.
Харин Үндсэн хуулийн Цэцийн шинэхэн дарга Ж.Эрдэнэбулган нь хууль зүйн ухааны доктор. Түүнийг Улсын дээд шүүхээс санал болгосноор 2021 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр парламентаас томилж байлаа.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг. Тэр дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгожээ.
Урьд өмнө нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц карьер нь дууссан улстөрч “өвөө” нарын цалинтай ахмадын сувилал байсан. Тэгвэл өдгөө мэргэшсэн, мэргэжлийн хуульчдаар багаа бүрдүүлсэн агаад Үндсэн хуулийн манаач гэгдэх Үндсэн хуулийн Цэцийн бүтэц, удирдлагад шинэ өөрчлөлт орсноор нэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Тэр нь Үндсэн хуулийн Цэц үнэхээр шинэчлэгдэх үү, эсвэл нэмэгдэхүүний байрлал л солигдов уу?! Гэх асуулт.
Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн Цэц улс төрийн маргааны гол бай болж ирсэн. Улс төрийн томоохон шийдвэрүүд, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудалд гаргасан дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлээс илүү улс төрийн нөлөөлөлтэй байсан гэх шүүмжлэл байнга дагалдсан. Энэ нь Цэцийн хараат бус байдал, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж судлаачид үздэг.
Үндсэн хуулийн Цэц эрээвэр хураавар улстөрчдөөр биш хууль, эрх зүйн онолоор мэргэшсэн хүмүүсээр шинэчлэл хийж буй нь тус интитуци мэргэжлийн чиглэл рүүгээ явж байна гэх эерэг хүлээлтийг ч бий болгосон.
Юуны өмнө Үндсэн хуулийн Цэц гэх институцийн шинэчлэл Цэцийн 9 гишүүний үнэт зүйл, үзэл бодлоос хамаарах нь ойлгомжтой. Цэцийн гишүүд Үндсэн хуулийн үзэл баримтлал, эрх зүйн онол, олон улсын жишигт тулгуурласан шийдвэр гаргаж чадвал тус байгууллагын нэр хүндийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадна. Нөгөө талдаа Үндсэн хуулийн Цэцийн дээр зөвхөн Үндсэн хууль байж чадах уу гэдэг нь Цэцийн гишүүдийн шийдвэр гаргах соёл, хууль тайлбарлах зарчим, олон нийтэд нээлттэй ажиллах байдал, улс төрөөс ангид байх чадвараар хэмжигдэнэ.
Тэрчлэн Үндсэн хуулийн Цэцийг томилдог тогтолцоо өөрөө улс төрийн нөлөөллөөс бүрэн ангид байж чадаж байна уу гэсэн асуулт хэвээрээ хоцорсон. Томилгооны процесс илүү ил тод, нэр дэвшигчдийн мэргэжлийн чадвар, хараат бус байдлыг бодитоор үнэлдэг тогтолцоо бүрдэхгүй бол ямар ч шинэ хүн очсон Үндсэн хуулийн Цэцийн гишүүд өргөсөн тангарагтаа биш томилсон хүндээ үйлчилдэг байгууллага хэвээрээ үлдэнэ гэсэн үг.
Үндсэн хууль бол төр-ард түмний хоорондын гэрээ. Түүнийг хамгаалдаг байгууллага нь улс төрөөс хараат институци биш хуулийн засаглалын баталгаа байх ёстой. Тэгэхээр дараагийн асуулт бол Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульдаа үнэнч байж чадах уу? юм. Учир нь, “тэтгэврийн” улстөрчдөөр биш мэргэшсэн хуульчдаас бүрдсэн Цэц хэрхэн ажиллах вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29