2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн анхны айлчлалыг улс төр болон эдийн засаг гэсэн хоёр агуулгад хувааж үзэж болно.
УИХ-ын дарга Ням-Осорын Учрал өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчиллаа. Улирч буй могой жилд Монгол төрийн дээд суудалд заларч, хамгийн том, нөлөө бүхий улс төрийн намын даргаар 38 насандаа сонгогдсон Н.Учралын анхны гадаад албан томилолтоо хойд хөрш ОХУ-аас эхлүүллээ. 2026 оны 2-р сарын 9-нөөс 12-ны хооронд үргэлжилсэн энэхүү айлчлалыг улс төр болон эдийн засгийн гэсэн агуулгад хувааж үзэж болно.
Нэг. Хууль тогтоох байгууллага хоорондын улс төрийн харилцаа
Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа нь 1990 оноос хойш хоёр улсын хооронд байгуулагдсан баримт бичгүүдэд тулгуурлан хөгжиж байна.
Эдгээр баримт бичгийг дурдвал,
1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын ОХУ-д хийсэн айлчлалаар Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр орны өмнөх 70 гаруй жилийн харилцааг ардчилал, шинэчлэлийн үзэл санааны хүрээнд олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу хөгжүүлэх эрх зүйн үндэс болсон,
2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр орны харилцааны тогтвортой байдал, өсөлтийг хадгалахад чиглэсэн “Улаанбаатарын тунхаглал”, 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалаар “Москвагийн тунхаглал”-ыг тус тус үзэглэсэн,
2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн Монгол Улсад хийсэн айлчлалаар “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан. Ийм түвшний харилцааны баримт бичгийг Монгол Улс ОХУ-тай анх түрүүнд байгуулсан,
2016 онд хоёр улсын “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хөтөлбөрт хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг цаг хугацаатай нь нарийн томъёолон тусгасан,
2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн гурав дахь удаагийн айлчлалаар Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хугацаагүй гэрээг байгуулсан. Энэ гэрээ бол хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшинг тогтоосон баримт бичиг гэж тооцогддог.
Төлөөллийн, ардчилсан институци болох хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь улс төр, геополитикийн ээдрээтэй үед харилцааны олон талт хүчин зүйлсийг хангаж, итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх хөшүүрэг болдог. Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын харилцааны байнгын механизмыг байгуулах нь зүйтэй гэж үзэн, 2023 онд хоёр Хурлын хамтын ажиллагааны Комиссыг байгуулсан. Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болж, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм.
Энэхүү комиссын II хуралдааны УИХ-ын дарга Н.Учралын айлчлалын буюу 2026 оны 2-р сарын 10-ны өдөр Моксва хотноо боллоо. Комиссыг Оросын талаас Төрийн Думын дэд дарга Алексей Гордееь ахалсан хэвээр байгаа бол 2024 оны сонгуулийн дүнгээр 126 гишүүнтэй шинэ парламент сонгогдсонтой холбоотойгоор Монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж комиссыг ахалж байна.
Валентина Матвиенко, Вячеслав Володин, Дмитрий Медведев
Спикер Н.Учралын Москвад уулзсан дээрх гурван эрхэмийн уулзалтаар энэ айлчлалын улс төрийн өнгө аясыг тодорхойлж болно.
Валентина Матвиенко бол ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга. Хууль тогтоох дээд танхимийн тэргүүн. Эдүгээ 76 настай хатагтай Матвиенко 2011 оноос энэ албыг хашиж байна. Н.Учрал түүний уулзаж буй Монголын 4 дэх спикер. Тэрбээр 2015 онд З.Энхболд, 2016 онд М.Энхболд, 2023 онд Г.Занданшатар нартай уулзаж байсан. ЗХУ-ын үед өнөөгийн Украины газар нутагт эхээс мэндэлсэн, химич-эм зүйч мэргэжилтэй хатагтай Матвиенкогийн Монголын их өрийг тэглэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, төрийн “Алтан гадас” одонгоор шагнасныг Н.Учрал дарга сая айлчлалынхаа үеэр гардуулж өгсөн.
Вячеслав Володин бол Төрийн Думын дарга. Төрийн Дума бол парламентын доод танхим. 2023 онд Монголд айлчилж, парламент хоорондын комиссийн анхдугаар хуралдааныг даргалсан. Энэ үеэрээ Чингисийн хөшөөнд мэхийгээгүйнхээ төлөө сошиалын дайралтад өртөж байсан.
Москва хотноо болсон парламент хоорондын комиссийн II хуралдааны өмнөх өдөр Н.Учрал даргатай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулсан талаар Төрийн Думын хэвлэлийн алба мэдээлсэн. Айлчлалын туршид Н.Учрал нар нийтдээ албан ёсны хоёр уулзалт хийж, хамт зоог барьж, нийтдээ 3 удаа уулзсан нь сайн харилцааг илэрхийлэх хангалттай тоо.
Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга гэдэг албан тушаал бол Дмитрий Медведев өнөөгийн Оросын улс төрд голлох байр байр суурьтай, Путин Ерөнхийлөгчийн итгэлт зүтгэлтний нэг гэдгийг илтгэнэ. Дээрээс нь эрх баригч “Единая Россия” намын даргын албан тушаалтай. Уулзах газрынхаа байршлыг солин байж Н.Учрал даргатай уулзсан.
Залуу спикер Н.Учралыг Москва Монголын улс төрийн шинэ үе гэдэг утгаар нь хүлээн авлаа гэж дүгнэж болно.
Хоёр. Эдийн засгийн харилцаа: ЕАЭЗХ-той байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр
Н.Учралын Моксвагийн айлчлалын уулзалт, яриа хэлэлцээний дийлэнх нь хувь эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудал, тэр дундаа ЕАЭЗХ-той байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудал байлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулах шийдвэрт Н.Учрал Шадар сайд байхдаа, байгуулагдсан хэлэлцээрийг сорёхон батлах ноот бичигт УИХ-ын дарга байхдаа Н.Учрал гарын үсэг зурсан нь энэхүү хэлэлцээрийн хувь заяаг залуу спикертэй холбожээ.
Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах хөшүүрэг мөн гэдэгтэй хоёр тал санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Хэлэлцээр хэрэгжсэнээр Монгол, Оросын экспорт, импортын зөрүүтэй байдал багасч, худалдааны эргэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт аль аль талдаа байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн таван орон бие бие рүүгээ тус бүр 367 нэр төрлийн барааг гаалийн татваргүй, эсвэл нэн хөнгөлөттэй тарифаар нийлүүлэх юм. Монголын талын нийлүүлэх барааны 90 орчим хувь нь ХАА-н салбарын бүтээгдэхүүн юм.
Хэлэлцээрийг Монгол Улсын парламент 2025 оны 12-р сард соёрхон баталсан. ЕАЭЗХ-ны таван улсын хууль тогтоох дээд байгууллага баталснаар хэрэгжиж эхлэх учиртай. Одоогоор ОХУ, Казахстан, Беларус соёрхон баталсан, Киргиз, Армян хүлээгдэж байна. Гишүүн 5 улс соёрхон баталснаас хойш 60 хоногийн дараагаас хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээр хэрэгжиж эхлэх бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд Монголын тал 100 гаруй шинэ стандартыг батлах, хорио цээр, мал эмнэлгийн шаардлагатай орчныг бүрдүүлэх, малаа найдвартай вакцинжуулах, гаалийн процедурыг хөнгөвчлөх гээд нөр их ажил хийгдэж байна.
Эдгээр асуудлыг айлчлалын үеэр МҮХАҮТ болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтран зохион байгуулсан Орос-Монголын бизнес форумын /2026.02.11/ үеэр хэлэлцлээ.
Форумд хоёр улсын Засгийн газрын агентлагууд, ОХУ-ын бүсийн танхимууд, бизнес эрхлэгчид, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцсон. ОХУ-ын талаас хөдөө аж ахуй, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, махны үйлдвэрлэл, барилгын салбарын 150 гаруй компанийн төлөөлөл оролцсон бол Монголын талаас 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Ноос, ноолуур, хүнсний чиглэлийн компаниуд зонхилон оролцлоо.
Хэлэлцээр хэрэгжихэд хамгийн гол саад болж буй зүйл нь хоёр улсын хооронд төлбөр тооцоог хэрхэн саадгүй, шуурхай хийх асуудал байлаа. Украинтай хийж буй дайны улмаас ОХУ-ын банкууд барууны эдийн засгийн хоригт орсон учраас хоёр улсын хооронд төлбөр тооцоог шууд хийх боломжгүй байгаа юм. Оросын талаас ЕАЭЗХ-ны хөгжлийн банкинд элсэх санал тавьсан. Энэ саналыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Р.Сэддорж сэтгүүлчдэд өгсөн.
ЕАЭЗХ-ны хэлэлцээрээс гадна хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй сэргэж байгааг В.Матвиенко онцолсон. ОХУ-ын 89 субъектоос 70 орчим их бага хэмжээгээр Монголтой харилцаа холбоотой байна гэсэн тоог В.Матвиенко эшилсэн. Өнгөрсөн 2025 онд Эрхүү хотноо болсон Монгол, Оросын бүс нутгийн анхдугаар форумаас Хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсаныг энд онцолъё.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19