НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Зеленьский: “Одоо хянаж байгаа газар нутгаа Орост өгөхгүй”
АНАЛИЗ|Геополитик

Зеленьский: “Одоо хянаж байгаа газар нутгаа Орост өгөхгүй”

2025 оны 12-р сарын 15
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Даваа гаригийн уулзалтаар талууд тохиролцож эс чадвал Украинд энхийг тогтоох дипломат процесс бүтэлгүйтэх магадлалтай.

Украины энхийг тогтоох яриа, хэлцэл үргэлжилсээр байна. Өнгөрсөн Ням гаригт (2025.12.14) Берлин хотноо Украины Ерөнхийлөгч Зеленьский Ерөнхийлөгч Трампын Украины асуудлаар хэлэлцээ хийгч тусгай элч Стив Уитсон, Трампын хүргэн Жаред Кушнер нартай уулзлаа. Ерөнхийлөгч  Трампын санал болгосон Энхийн төлөвлөгөөний дагуу сүүлийн нэг сарын хугацаанд Украин-Оросын дайныг дуусгаж, гал зогсоох хэлэлцээ явагдсаар байгаа. Берлиний уулзалтыг Трамп яриа, хэлдцлийн онцгой үе шат хэмээн үзэж байгаа.

Трампын зүгээс Зеленьскийг хэлэлцээг сунжруулах тусам Украинд ашиггүй учраас яаралтай дуусгаж, энхийн гэрээ байгуулахаар шахаж байгаа. Нөгөө талаас Зеленьский ч зарим нэг асуудлаар буулт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Берлиний уулзалтын өмнө Зеленьский “хэрвээ АНУ Орос Украин руу дахин довтлохгүй байх  аюулгүйн байдлын найдвартай баталгааг өгч чадвал НАТО-д элсэх хүсэлтээсээ татгалзахад бэлэн” хэмээн мэдэгдсэн. Харин Трампын шахаж байгаа шиг одоо хянаж байгаа газар нутгийг Орост өгөхгүй хэмээн гол байр сууриа илэрхийлжээ.

Уулзалт Ням гаригт таван цаг үргэлжлээд өндөрлөсөн бөгөөд Даваа гаригт энхийн төлөвлөгөөний асуудлаарх уулзалт үргэлжлэх юм. Даваа гаригийн уулзалтаар талууд тохиролцож эс чадвал Украинд энхийг тогтоох дипломат процесс бүтэлгүйтэх магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж