2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9

АН-ын дарга бөгөөд бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах саналыг өөрийн бланк дээрээ өргөн барина гэжээ. Гэхдээ Г.Занданшатарт долоо хоногийн дотор дэд сайдаа эгүүлэн татах хугацаат “даалгавар” өгснөө мэдэгдсэн байна. Түүний бланк дээр 20 гишүүн гарын үсэг зурсан, нэмээд 12 хүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрын хувь заяа УИХ-ын гарт очно.
Ордонд Засгийн газрыг огцруулах операцийг сөрөг хүчний дарга өөрийн биеэр эхлүүлэх цагаар ордны гадаа иргэд жагсаал хийсэн нь зохион байгуулалттай давхцал. Байгуулагдаад хагас жил болж буй Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц хоёр дахь удаагаа өрнөж байгаа нь хүний муудаа биш.
Дэд сайдын асуудал бол дэд сэдэв. Шатахууны хомсдол бол шалтаг. Ард нь Оюутолгойн хувь заяа, оросуудын шахалт, “Роснефть”-ийн хүсэл.... гэх мэтчилэн олон асуудал байна.
Тэр дундаа Женкогийн Засгийн газар огцорсон, унасан “бөх” ууртай яваа. Учир нь, "бөх бол төр" юм.
1. Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга өөрийн хүсэлтээр улс төрөөс “зодог тайлах” хүн биш. Ганзагын наймаачнаас хувьчлалын тэрбумтан, эрүүгийн яллагдагчаас Төрийн тэргүүн болж үзсэн түүнд олон мэх бий.
Хажуугаас нь хавирна, нохой мордоно, араас нь хонгодоно. Эрх мэдлийн төлөө улсаа байтугай ээжийгээ ч худалдаж мэдэх хүн. Ямар олигтой эр хүн чуулгандаа суухгүй байгаагаа эхдээ нялзаах вэ дээ.
Женко.Баттулга 2024 оны сонгуулиар УИХ-д эргэн ирсэн нь ердөө кнопны гишүүн төдий байхын тулд биш нь тодорхой. Төрийн ордонд буцаж ирэхдээ Михайлд нэг бодол төрсөн нь тодорхой. Тэр нь Монголын Лукашенко болох. Үүнийгээ үг-үйлдлээрээ нэг бус удаа илэрхийлсэн. Түүний ард Оросын олигархи Олег Дерипаска бий.
2. О.Батнайрамдалын сонсгол С.Баярцогтын “наадам” болно гэж Х.Баттулга төсөөлөөгүй нь лав. Оюутолгойн сонсголоос болж, Олег Дерипаскагаас багагүй банга хүртсэн ч байх. Л.Оюун-Эрдэнэ мөн адил иргэдийн хандлага ингэтлээ өөрчлөгдсөнийг тооцоолоогүй алдсандаа бухимдалтай байгаа ч биз. Хамгийн гол нь Оросын олигархиас өгсөн гэрийн даалгаврыг хийж чадаагүйдээ загалмайлсан эцэг байж ядан бачимдаж яваа нь гарцаагүй.
3. Х.Баттулгын хүч нөлөө Ардчилсан намд буурсан ч, тэр өмхийгөө тавьтлаа удна. Түүнд мэх ч бий, мөнгө ч бий. Монголоос хулгайлсан мөнгөөрөө АН-ыг байтугай, МАН-ыг, бүр Монголыг өлхөн худалдаж авч чадна. Төгрөг нуурын орд, төмөр замын хулгай, оффтейкоос офшорт нуусан хөрөнгө гэх зэргээр түүний хөрөнгө өнгөрсөн жилүүдэд улам арвижсан уу гэхээс хорогдоогүй. Мөнгөөр бүгдийг худалдаж, бүхнийг зохицуулж ирсэн хүн мөнгөөр бүхнийг зохицуулна гэж үзнэ, гарцаагүй. Ардчилсан намд Женкогийн мөнгөнд худалдагдах хүмүүс захаасаа л тоологдоно.
УИХ дахь бүлэг дотор нь гэхэд О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Д.Жаргалсайхан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Г.Очирбат, Ж.Баясгалан, Ц.Туваан нарын фракц байна. Женкогийн “12” нэртэй. АН-ын генсек Н.Ганибал бол улаан цагаан “монгол ялна”.
Алим модноосоо, АН Женкогоос хол унахгүй. Түүний мөнгөний төлөө МоАХ-ынхон ч, Монголын ахмадын холбооныхон ч зулын гол болохоос сийхгүй.
4. О.Цогтгэрэлийн улс төрийн гол зорилго нь дэд сайд гэх жижиг сэдэв биш нь мэдээж. Гэвчиг түүний цагаа олоогүй улс төр суудлаа алдахад хүргэж мэднэ. О.Цогтгэрэлийн гараар могой бариулах сонирхол Женко.Баттулгад байгаа нь лав. О.Цогтгэрэлийн ард Д.Дорлигжав бий. Д.Дорлигжав бол мөнгөтэй л ярьдаг хүн. Женког Ерөнхийлөгч болсны дараа Ц.Элбэгдоржоос хамгийн түрүүнд урваж, хадаг барьж очсон хүн бол Д.Дорлигжав.
5. Г.Занданшатарын Засгийн газрыг унагааснаар О.Цогтгэрэлийн рейтинг өсөхгүй. Эсрэгээрээ эдийн засгийн хямралын буруутан, Засгийн газрыг огцруулсан гэмтэн болж үлдэж мэднэ. Үндсэн хууль зөрчин, Төрийн эргэлт хийсэн үйлдэлдээ хүртэл АН-ыг буруутгадаг хүмүүс шүү дээ, МАН-ынхан.
О.Цогтгэрэлийн энэхүү санаачилга МАНЖ мафийн загатнасан газрыг л маажсан үйлдэл. МАНЖ мафи О.Цогтгэрэлийн улс төрийн акцыг ашиглаад улс орныг самарсан жагсаал болгон хувиргахаас сийхгүй. Эцэст нь энэ бүгдийн буруутан нь О.Цогтгэрэл болж үлдэнэ.
6. ҮХНӨ-өөр Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Гэвч түүнд Ерөнхий сайд болох эрх нь нээлттэй. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар Төрийн ордонд эргэн ирсэн нь 2028 оныг онилсон операцийнх нь “трейлер”. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хүн сойж буй нь С.Ганбаатар ба Н.Алтанхуяг. Хэн, хэн нь Женкод барьцаатай. Хэн, хэн нь Ерөнхийлөгч болохоор олон жил мөрөөдөж яваа. Харин Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөс илүү Ерөнхий сайдад өөрийгөө сэм бэлтгэж яваа нь нэн ойлгомжтой харагддаг.
7. Женкогийн туйлын хүсэл зөвхөн Ерөнхий сайдаар хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монголын “Чингис” болохыг мөрөөдөж яваа нь гарцаагүй. Яг л Путины царь болсон замаар яг Путин шиг хаан болохыг зорьж яваа. Тиймээс Х.Баттулгыг хийсэн хэргээр нь шоронд суулгаагүй цагт ордны хэрүүл тасрахгүй, Монголын зовлон дуусахгүй.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9