2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 3
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29


Долдугаар сар дижитал хөрөнгийн зах зээлд уналтын сүүдэр туссан, нэлээд түгшүүртэйгээр эхэлж байна. Биткоины (BTC) ханш $58,600 орчимд хэлбэлзэж, сүүлийн нэг хоногт дахин 1.2%-иар буурлаа. Зах зээл бүхэлдээ "баавгайн" буюу үнэ унах чиг хандлагад автсан хэвээр байна.
"ХУУРМАГ ӨСӨЛТ" БА БААВГАЙНУУДЫН ХОХИРОЛ
Гэвч өнгөрсөн шөнө зах зээлд богино хугацааны гэнэтийн өсөлт ажиглагдсан нь хөшүүрэг хэтрүүлэн ашиглаж, үнэ унах таамаглал дэвшүүлсэн (short) арилжаачдыг хүнд цохилтод орууллаа. Ханш гэнэт өссөөр ганцхан өдрийн дотор зах зээл дээрх нийт татан буулгалт $448 саяд хүрч шуугиулав. Үүний тал орчим хувь буюу $265 сая нь зөвхөн "шорт" байрлалтай арилжаачдынх байсан бөгөөд үнэ унана гэж хэтэрхий итгэлтэй байсан баавгайнууд энэ удаагийн хамгийн том хохирогч нь боллоо.
Нөхцөл байдал ийм байгаа ч зах зээлийн сэтгэл зүйг илтгэдэг "Fear & Greed Index” өнгөрсөн шөнийн богино өсөлтийн ачаар өчигдрийн 11/100 байснаас өнөөдөр 19/100 болж үл ялиг дээшилжээ. Хэдий тийм ч ихэнх токенууд өсөлтөө хэдийн алдаж, буцаад унасан тул дараагийн шинэчлэлтээр тус индекс дахин нэг оронтой тоо руу унах магадлал өндөр байна.
ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЭН УДИРДАЖ БАЙНА ВЭ?
Үнийн энэхүү тогтворгүй байдлын гол шалтгаан нь биткоины ETF-үүдээс хөрөнгө тасралтгүй гадагшилж байгаатай холбоотой. Зөвхөн өчигдөр гэхэд янз бүрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдээр дамжин $296 саяын биткоин зарагджээ. Үүний арслангийн хувийг буюу $219 саяыг дэлхийн хамгийн том хөрөнгийн менежментийн BlackRock компанийн IBIT ETF дангаараа бүрдүүлсэн байна. Сүүлийн 10 арилжааны өдөрт IBIT нь $2.1 тэрбумын биткоиныг зах зээлд шахаад байгаа бөгөөд энэ нь тус гигант компани одоогийн үнийн хөдөлгөөнийг бүрэн хяналтандаа байлгаж байгаагийн тод илрэл юм.
Өдрийн нийт арилжааны идэвх ч саарсаар байна. Өчигдөр $82 тэрбум байсан арилжааны эргэлт өнөөдөр $75 тэрбум болж буурчээ. Түүнчлэн бараг бүх томоохон токенууд улаан өнгөтэй (уналттай) байгаа ч Stellar (XLM) болон Cardano (ADA) нар маргаашийн наранд итгэлтэй үлдэж, харгалзан +11% болон +4.5%-иар өсөж, ногоон бүсэд багтаж чадлаа.
Сүлжээний идэвхжилт болон олж буй орлогын хэмжээгээрээ Solana (SOL) блокчейн түүхэн шинэ амжилтуудыг тасралтгүй тогтоосоор байна. Саяхан тэд validators (баталгаажуулагчид) болон delegators (төлөөлүүлэгчид)-д сүлжээний ирээдүйн шийдвэрт шууд дуу хоолойгоо хүргэх боломж олгодог on-chain (сүлжээн дээрх) засаглалын шинэ систем болох "Solana Governance Proposals" (SGP)-ийг эхлүүлсэн. Энэ нь тус сүлжээг илүү төвлөрсөн бус болгох, улмаар институциональ (томоохон) хөрөнгө оруулагчдыг татах маш том алхам юм.
Сүүлийн 30 хоногт Solana сүлжээ 3.77 тэрбум гаруй санал хураалтын бус гүйлгээг (non-vote transactions) боловсруулсан нь блокчейны түүхэн дэх сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Solana дээр суурилсан аппликейшнүүд (dApps) хоёрдугаар улиралд 257 сая ам.долларын орлого олж, dApp-ийн орлогоор тэргүүлэгч Layer 1 блокчейн гэсэн байр сууриа дараалан 9 дэх улиралдаа хадгалав. Гэвч энэхүү хүчирхэг суурь үзүүлэлтүүдийг үл харгалзан SOL токений үнэ мэдэгдэхүйц өсөж чадахгүй, зогсонги байна. Үүний гол чөдөр нь крипто зах зээлийн ерөнхий сул тал болон дижитал хөрөнгөнөөс томоохон капиталын урсгал гадагшилж байгаа явдал юм.
Блокчейн аюулгүй байдлын PeckShield фирмийн мэдээлснээр, өнгөрсөн 6 дугаар сард хакерууд криптогийн 40 орчим томоохон хэргийн хүрээнд ойролцоогоор $75.9 саяыг хулгайлжээ. Энэ нь хохирлын хэмжээ $81.7 саяд хүрсэн нь 5 дугаар сарынхаас 7.1%-иар буурсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн сарын хамгийн том хохирогчдын нэг нь Humanity Protocol болов Тус төслийн цоорхойг ашиглан хакерууд халдсан хэрэг хамгийн том нь байв. Анх шинжээчид $31 саяыг алдагдсан гэж мэдээлсэн ч, төслийн үүсгэн байгуулагч Тэрэнс Квокийн хийсэн мөрдөн байцаалтаар хохирлын хэмжээ $36 саяд хүрсэн бөгөөд энэ нь нууц түлхүүр алдагдсанаас болсон гэв. Хоёр дахь нь Syscoin Bridge. Нийтдээ $10 сая алдсан. Халдагч этгээд баталгаажуулалтын алдааг ашиглан, зохих хөрөнгийг шатааж устгалгүйгээр (burn) тэрбум тэрбумаар нь баталгаажаагүй SYS токен шинээр үйлдвэрлэн гаргаж авчээ.
Гурав дахь нь JaredFromSubway.eth бот. Бусдын гүйлгээн дээр тоглолт хийдэг (MEV sandwich) алдартай бот халдлагад өртөж, $7.5 саяыг алдсан байна.
Үүнээс гадна Secret Network, Polymarket-ийн хэрэглэгчид, SecondFi болон TESSERA зэрэг төслүүд халдлагад өртөж, тус бүр $2.4 саяас 4.67 саяын хохирол амсжээ. Зах зээл уналттай байгаа энэ үед аюулгүй байдал криптогийн ертөнцөд хамгийн том тулгамдсан асуудал хэвээр байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 7-р сарын 1
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29
2026 оны 6-р сарын 23
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 1
2026 оны 7-р сарын 3
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 30
2026 оны 6-р сарын 29