Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголооЗасгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.2026 оны тавдугаар сарын 6
ХЗДХ-ийн сайд Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллавХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хилийн цэргийн 0164 дүгээр ангид ажиллаж, Хил хамгаалах байгууллагын "Цэрэг халах, татах төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.2026 оны тавдугаар сарын 4
"Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгууллаа"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2026 оны 3-р сарын 18-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 4-р сарын 28-ний өдөр “MSE hall” сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.2026 оны дөрөвдүгээр сарын 30
Ашигт малтмалын тухай хуулиар зэсийн салбарыг эдийн засгийн хоёр дахь тулгуур болгоноЗасгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж УИХ-д өргөн барихаар боллоо. Хэрэвзээ хуулийн төсөл УИХ-аар батлагдвал Цагаансуваргын ордыг шууд уурхайгаар ашиглаж эхлэхээс гадна Хармагтайн орд зэрэг 10 гаруй төсөл бэлэн болсон хүлээгдэж байгааг салбарын сайд Г.Дамдинням мэдээллээ. Тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд оруулж буй голлох өөрчлөлтүүдийг танилцуулах үеэр ийнхүү зэс Монголын эдийн засгийн хоёр дахь тулгуур болохыг Засгийн газрын индэрээс онцоллоо.2026 оны дөрөвдүгээр сарын 29
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлБанкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай2026 оны дөрөвдүгээр сарын 28
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоноУлсын Их Хурлаас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2025 оны 67 дугаар тогтоолоор уг хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.2026 оны дөрөвдүгээр сарын 27
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” эхэллээХууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.2026 оны дөрөвдүгээр сарын 27
Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээОюутан, залуусын санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэх, үе тэнгийн суралцах арга барилаар дамжуулан санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Монголбанкны “Сургагч-оюутан багш” хөтөлбөр өнөөдөр албан ёсоор эхэллээ.2026 оны дөрөвдүгээр сарын 24
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажилланаХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банкны төлбөр барагдуулах газрын ажилтан албан хаагчидтай уулзан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор газар дээр нь очиж ажиллалаа.2026 оны дөрөвдүгээр сарын 23
Түлш, шатахууны үнэ өсөхгүйАж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.2026 оны дөрөвдүгээр сарын 23
Канад улстай хамтарсан “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрт” төсөл амжилттай хэрэгжиж байнаХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр \2026.04.21\ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Стивен Дауст Канад Улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.2026 оны дөрөвдүгээр сарын 21
Хуульч, өмгөөлөгчдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажилланаХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.2026 оны дөрөвдүгээр сарын 18
Ерөнхий сайд Н.Учрал гадаадын улсуудад томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзавМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсаас гадаадын улсуудад суух Элчин сайд нарыг /2026.04.16/ хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаа гадаад улсад төлөөлөн суух 14 Элчин сайд оролцлоо. Шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн гурван сарын хугацаанд бэлтгэлээ хангаж Засгийн газрын гишүүдтэй уулзалт хийж, орон нутагт томилолтоор ажиллаж, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзжээ.2026 оны дөрөвдүгээр сарын 17
ХЗДХ-ийн сайд Хүний эрхийн үндэсний комисст ажиллалааУИХ-ын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон тус Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нартай уулзаж, /2026.04.15/ хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар санал солилцлоо.2026 оны дөрөвдүгээр сарын 17
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголооМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026-04-16/ Нийслэлийн ерөнхий боловсролын 39, Хоёрдугаар сургуульд ажиллаж, ЕБС-ийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.2026 оны дөрөвдүгээр сарын 16