НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
МҮЭХ-ны хөрөнгө хэнийх вэ?
АНАЛИЗ|Эдийн засаг

МҮЭХ-ны хөрөнгө хэнийх вэ?

2025 оны 11-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хэмээх байгууллагыг “opendata”-д ашгийн төлөө бус хэмээн бүртгэжээ. Удирдах албан тушаалтнаар энэ оны 7-р сард Энхбаатарын Тамир бүртгүүлсэн бол эцсийн өмчлөгч нь Баяраа овогтой Рагчаа. Өнөөдрийн байдлаар МҮЭ-ийн холбооны өмчид Үйлдвэрчний Соёлын төв ордон, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль, Үйлдвэрлэл үйлчилгээний төв, “Альфа” зочид буудал, “Сонгино” амралт сувилал гэх таван байгууллага байдгийг албан ёсны сайтаас нь харж болно.

Ингээд харвал ашгийн бус байгууллага яагаад ч биш. УИХ-ын гишүүн С.Ганбаатараас эхлээд Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд улс төрд идэвхтэй, улстөрчидтэй найз, нам дагаж гүйдэг болсон нь нууц биш. Уг нь 1990 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллага аль нэг нам, төрийн байгууллагаас хараат бус үйл ажиллагаа явуулах болсон гэдэг ч үнэн хэрэгтээ илүү намчирхдаг болсон. Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хувьд үйлдвэрчний гэхээсээ фэнгшү бизнесээр нь иргэд анддаггүй байв. МАХН-ын Н.Энхбаярыг дагаж 2020 оны сонгуульд УИХ-д гарсан ч, 2021 онд АН руу урвасан. Одоо бол Женкогийн хормойд зүүгдээстэй хаа сайгүй дагаж яваа.

Тэрбээр МҮЭХ-ын нэр дээр бүртгэлтэй газрыг нааш цааш хөдөлгөж, өөрийн суудлаа тавьж өгсөн Х.Амгаланбаатарыг чирсэн ч тас гүрийсээр буй. Харамсалтай нь, Х.Амгаланбаатарын хувьд өнөөдөр ч АТГ-ын үүднээс салаагүй байна. С.Ганбаатар, Х.Амгаланбаатар хоёрын хувьд хүзүү толгой нийлүүлэн газар зараад зогсохгүй, МҮЭ-ын төв байр, МҮЭ-ын Соёлын төв зэрэг байгууллага бүхэлдээ түрээсийн компани, хувь хүмүүсээр дүүрч, жинхэнэ ашгийн байгууллага болгож хувиргасан. Яг үнэндээ, орчин цагийн залуус энэ байгууллагын талаар огт мэдэхгүй.

Х.Амгаланбаатараас МҮЭХ-г авсан С.Эрдэнэбат гэх эр МАН-ын квотоор өнөөдөр УИХ-д суугаа. Түүнийг ч АТГ шалгасан байдаг. Одоогоор Үйлдвэрчний эвлэлийн албан ёсны сайт дээр С.Эрдэнэбат ерөнхийлөгч хэвээр. Харин Б.Рагчаа гэгч нь дэд ерөнхийлөгч хэвээр байна.

Ер нь, 1990 оноос хойш л Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үл хөдлөх хөрөнгөд шунасан хүмүүс л эргэлддэг болсон нь нууц биш. Ши.Батбаяртай холбоотой Б корпус зарсан гэх хэрэг, Н.Содномдоржтой холбоотой Хөдөлмөрийн дээр сургууль зарсан үйлдэл гэх мэтээр Үйлдвэрчний байгууллагын хөрөнгийг зарсан, банкинд тавьсан гээд л ил далд хэргүүд өдгөө ч яригдсаар байна.

“Оpendata”-гаас харвал өнөөдөр тус байгууллагын эцсийн өмчлөгч нь иргэн Баяраагийн Рагчаа байна. Олон нийт биш. Хуулиар Б.Рагчаа л захиран зарцуулах эрхтэй болж гэж ойлгож байна. Гэтэл Үйлдвэрчний эвлэлийн нэр дээр бүх үл хөдлөх хөрөнгө төрийн өмч биш юмаа гэхэд 150 мянган гишүүдийнх нь нийтийн өмч байх ёстой. Түүнээс хэн нэгний мөрөөдлийн гишгүүр биш. Хэрвээ нийтийн өмч байж чадахгүй бол нээлттэй хувьчлаад нийтийн сайн сайхны төлөө зориулахад буруудах юм алга.

Эх сурвалж: opendatalab.mn

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Иргэн, аж ахуйн нэгж бүрийн амьдралд хамаатай хоёр чухал хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эхнийх нь энэ оны төсвийн тодотгол, хоёр дахь  ирэх 2027 оны төсвийн төсөл. 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Sep 1, 2026

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж