
Ж.Эрдэнэбатын тарьсан балаг буюу НДШ нэртэй дээрмээ зогсооё!
“Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” гэж Чингис хаан хэлсэн гэдэг юм. Гэхдээ татварынхны өөрсдийн зохиосон үг ч байж мэднэ. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 17-д "Албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг” гэж зааж өгсөн. Монголчууд албан татвар, төлбөр хураамж гээд нийлээд 30 гаруй төрлийн татвар төлж, улсын төсвийг бүрдүүлж байна. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг гэдэг нь энэ.













