2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


Төрд хоёр төрлийн өмч байдаг. Нэг нь үнээ, нөгөө нь гахай. Үнээг нь ялсан намын дарга нар “сааж” амьдардаг. “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”, Хөгжлийн банк, Төрийн банк, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “УБТЗ”, “МИАТ”, “Хөтөлийн цемент шохой”, ЖДҮ, төрийн сангууд байна.
Гахайг хэн нэгэн дарга хууль бусаар, хулгайлж, луйвардах замаар өөрийн өмчөө болгодог. “Баянгол”, “Талх чихэр”, “Мак импекс”, Төгрөг нуурын орд, Бор тээг зэргийг нэрлэж болно. Төрийн өмч бол эзэнгүй өмч. Эзэнгүй өмчид эзэн олон. Ийм болохоороо Монгол хөгждөггүй.
Угтаа төр нь баяжихын хэрээр улс нь ядуурдаг. “Дагдангийн эхнэр таргалсан Дулмаагийн турсан яг тэнцэнэ” гэдэг шиг. Тиймээс Г.Занданшатарын Засгийн газраас 18 компанийг нээлттэй хувьчлахаар болсноо зарласан.
“Монголын цахилгаан холбоо” ХК;
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;
“Үндэсний давхар даатгал” ХК;
“Монголын хөрөнгийн бирж” ХК;
“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;
“Шивээ овоо” ХК;
“Багануур” ХК;
“МИАТ” ТӨХК;
“Төрийн банк” ХК;
“Эрдэнэс Тавантолгой” ХК;
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;
“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;
“Дулааны III цахилгаан станц” ХК;
“Дулааны IV цахилгаан станц” ХК;
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;
“Амгалан дулааны станц” ТӨХК...гэх мэт.
Нээлттэй хувьчилна гэдэг IPO-г нь гаргана гэсэн утгатай. Гадны, олон нийтийн хяналт оруулна гэсэн утгатай, зорилготой. Гээд IPO гаргасан нэртэй 10-20 хувийг нь хувьчлах юм бол нэмэргүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг оросуудаас салгаад аваад ирсэн компаниа 51 хувийг нь эзэмшдэг төр хэрхэн дээрэмдлээ дээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийг хууль, шүүхгүйгээр камерын өмнө шууд дээрэмдэж аваад “оймс” Л.Наранбаатарт хариуцуулсан. Өнөөх нь есөн сарын дотор 462 тэрбум 551.8 сая төгрөгийн зөрчил гаргачихсан. МАН-ын Шилэн Цогоотой нийлж үйлдвэрийн мөнгө тоншсон гэх мэдээлэл цацагдсан ч цагдаа хууль нь шалгаж барьсан юмгүй "хэрэг хаагдсан" байдаг.
Хамгийн сүүлд улсаа “шатаачих” дээрээ тулсан нүүрсний их хулгай байна, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан. Эхнийх нь 40 их наядын хулгай. Дараагийнх нь 400 их наядын дээрэм.
Жишээ нь, “Тавантолгой Гашуунсухайт” чиглэлийн төмөр замыг “Бодь групп” барихдаа “Эрдэнэс Монгол”-той 30 гаруй нууц гэрээ байгуулаад, дэлхийн зах зээл дээр тонн тутам нь $450 хүрч байсан коксжих нүүрсийг $60 ам.доллараар тооцож бартердсан. Бартердсан нүүрс нь 19 сая тонн. 7.2 сая тонныг аль хэдийнэ зарсан, хамгийн багадаа $800 саяын луйврын асуудал ил болсон.
424 сая тоннын нөөцтэй, үүнээс 95% нь сул коксжих, 5% нь эрчим хүчний нүүрс эзэлдэг Бор тээгийн орд бол зууны луйвар. Хууль бус тендер зарлаад хувьчлаад авчихсан баримтыг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нийтэд ил болгосон. Дулааны цахилгаан станцууд гэж жинхэнэ хулгайн өмч байна. Нууц амраг бүсгүйнхээ гоо сайхны хагалгааг станцынхаа төсвөөс гаргасан даргын тухай онигоо шиг мэдээ цацагдсан. Даанч онигоо биш болсон явдал л даа.
Хөгжлийн банкны найдваргүйд тооцогдсон 1.6 их наядын зээлийн 874 нь төрийн өмчит найман компанийнх. Хувийн хэвшлийг хууль, шүүхтэйгээ нийлж “чихдэж” авчраад өрийг нь төлүүлж байна. Атал “ТЭЦ-IV” өрөө төлсөн эсэх нь одоогоороо тодорхойгүй.
“Эрдэнэт” үйлдвэр эртнээсээ ард түмний өмч байгаагүй. Ц.Нямдорж мэтийн эрх мэдэлтнүүдийн “саалийн үнээ” бол байсан, байсаар ч байгаа. Гэхмэтчилэн, гэх мэтчилэн.
Бодит тоо бол бодит факт гэсэн үг. Иймээс хэдэн тоо сонирхуулъя!
Статистик: Эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж, 60 орчим мянган гаруй хүн ажиллаж байна.
Алдагдал: Төрийн өмчийн 43 компани, үйлдвэрийн газар алдагдалтай ажиллаж, алдагдлын нийт дүн 150 тэрбум төгрөг байна.
Г.Занданшатарын Засгийн газар эдийн засагт жинхэнэ реформ хийе гэвэл эдгээр төрийн өмчит газруудын хувьцааг гадаад, дотоодын бирж дээр зэрэг гаргаад 50-100% зарчих хэрэгтэй. Төр нүүрсний ченж, банкны диллер хийж яана вэ!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9