2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


“Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй” гэж Чингис хаан хэлсэн гэдэг юм. Гэхдээ татварынхны өөрсдийн зохиосон үг ч байж мэднэ. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 17-д "Албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг” гэж зааж өгсөн. Монголчууд албан татвар, төлбөр хураамж гээд нийлээд 30 гаруй төрлийн татвар төлж, улсын төсвийг бүрдүүлж байна. Төрийн мөнгө гэж байдаггүй татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг гэдэг нь энэ.
Татварын ерөнхий газрын танилцуулсан мэдээнд 72 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наяд төгрөгийн татварын өр, хүү, алданги хуримтлагдсан бөгөөд өнгөрсөн жил 3.5 их наяд байсан нь бол сүүлийн нэг жилд огцом өссөн. Нэн ялангуяа НДШ аж ахуйн нэгж, ажилчин хоёрын хувьд боловсон дээрэм болоод удаж байгаа. Энэ “дээрэм”-ийн гол автор нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. Түүний Засгийн газрын үед Импортын татвар, Нийгмийн даатгалын шимтгэл, Архи, тамхины онцгой албан татвар, Авто машины албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны зэргээр долоон албан татварыг нэмэх шийдвэр гаргасан байдаг.
2017 онд Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа НДШ-ийг үе шаттай нэмж, 2020 онд 26% хүргэхээр хуульчилсны балгийг өнөөдөр аж, ахуйн нэгжүүд амсч байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын алдааг засах зорилгоор 2023 оны долдугаар сард УИХ-аас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг шинэчлэн найруулж батлахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан 9.5%, ажил олгогч аль салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаасаа хамаарч 10.5%, 11.5%, 12.5% гэсэн шатлалтай төлж байхаар хуульчилсан. Гэсэн хэдий ч НДШ, ХАОАТ нэртэй 40%-ийн "тонуул"-аас болж, бизнес эрхлэгчид нуруугаа авахуулж яваа.
Жишээ нь, 2017 онд сарын 1 сая төгрөгийн цалинтай иргэн НДШ-д 10 хувь буюу 100 мянган төгрөг, компани нь 11 хувь буюу 110 мянган төгрөг төлдөг байсан. Тэгвэл 2020 оноос ажилтан 125 мянга албан байгууллага 135 мянгыг төлдөг болсон.
Үндсэндээ, өнөөдөр Монголд НДШ-ийн өргүй аж ахуйн нэгжийг ольё гэвэл өвсөн дотроос зүү хайхаас ч хэцүү болсон. Аж ахуйн нэгжүүд ажилтныхаа цалинг нэмэх нь шийтгэл, дарамт болж хувирсан. Энэ хэрээр далд эдийн засаг ч томорсон. 2025 оны 11-р сарын байдлаар 35 мянган ажил олгогч НДС-д 600 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна.
Атал НДС-гийн мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, хотын дарга асан Д.Сумъяабазар нар хувийн банкиндаа хадгалах нэрээр “үрэн таран” хийсэн хэрэгт хэн ч шоронд ороогүй. 2019 оны “Капитал” банк татан буугдахдаа НДС болон ЭМДС-д 240.3 тэрбум төгрөгийн өртэй болох нь тогтоогдсон. Д.Сумъяабазарын хувь эзэмшдэг “Чингис хаан” банкнаас НДС-гийн 100 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэх асуудал ч яригдаж байсан билээ.
Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатар НДС-гийн хулгайг ил болгож, нөхцөл байдлыг ил болгохыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт өгсөн гэхээр энэ мөнгө өнөөг хүртэл төлөгдөөгүй явсан гэсэн үг. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Гантиг вилла" хотхоныг удахгүй ипотекийн журмаар нийтэд худалдан борлуулах шийдвэр гарсан.
НДШ-ийн дарамтыг бууруулах зорилгоор УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн 5-р сард УИХ-ын даргад өргөн барьснаас хойш долоон сарын хугацаа өнгөрчээ.
Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар жижиг аж ахуйн нэгжийн дансыг хааж буйг Ерөнхий сайд татварынхныг багагүй зэмлэсэн. Дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүд татвар төлөх боломжгүйд хүрдэг. Үүнээс болж олон компани дампуурч, хаалгаа барьдаг. Олон хүн ч татварын асуудлаар хууль, шүүхийн хаалга татахад хүрдэг. Уршиг нь тэр хэрээр ажлын байр багасна, энэ хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.
Тиймээс Татварын багц хуулийн шинэчлэлээр НДШ нэртэй дээрмийн бодлогоо эргэн харахгүйгээр аж, ахуйн нэгж, ажилтны орлого нэмэгдэхгүй. "Ажил олгогч ажилтандаа 2.5 сая төгрөгийн цалин өгөхийн тулд НДШ, ХАОАТ-т нэг сая төгрөг төлж байна. Энэ 40%-ийн дарамтыг ажил олгогч буюу компанид үүрүүлж байна" гэж эдийн засагч Д.Ангарын бичсэн нь гашуун үнэн.
Эдийн засгаа тэлье гэвэл НДШ, ХАОАТ-т реформ хийх нэг шаардлагатай байна. Эс бөгөөд Монгол бүтээмжийн бус халамжийн улс болоход ойрхон байна!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9