
Эрчүүдээ өмөөрч хэлэх үг
Эр хүн уйлдаггүй. Ингэж ээж, аавууд хөвгүүдээ хэлдэг. Илүү хатуу, чанга хүн болгохыг хүсдэг, шаарддаг. Хүү ч бай, охин ч бай адилхан өвддөг зүрхтэй, эмтэрдэг сэтгэлтэй. Хөвгүүд охидын адил хүн болохоос робот биш. Тэдэнд хайр, халамж, тэврэлт хэрэгтэй хэцүү өдрүүд ч цөөнгүй тохиодог. Гэсэн хэдий ч тэр болгоноо тэд ил гаргаж, ээж, аавдаа ч хэлж чаддаггүй. Яагаад гэвэл эр хүн гоншигнох, элдэв зовлон тоочих муухай гээд тархийг нь кодлочихдог.






















