
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.08.27/ тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийн хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа.



















