
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох VISUAL ART буюу 5 мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах дөрөв дэх KHARKHORUM 360° visual art & music festival 2026 оны 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь ээ. Өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдах энэ удаагийн хөгжмийн үдэшлэгийн сэдэв нь TIME буюу Хүннүгийн үеэс хойшхи 5 том үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулах аж.



















