2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр 2024 оны ээлжит сонгуулиар УИХ-д нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь нэг хүйснийх байхаар хуульчилсан. Хуульд эмэгтэйчүүдийнх гэж тусгаагүй, нэг хүйснийх гэсэн. Тэгэхээр энэ квот бол аль аль хүйсэндээ хамааралтай. Харин бидний ойлголтоор, энэ хуулийн дагуу нэр дэвшигчдийн 39 хувь нь эмэгтэйчүүд байсан. Түүхэнд анх удаа 519 эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Төрийн ордонд 32 өрөө эмэгтэй гишүүнтэй болсон. Парламентад 1992-2020 оныг хүртэлх 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор 64 эмэгтэй УИХ-ын гишүүн болсон байдаг. Харин 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй УИХ-ын гишүүн болсон гэдэг нэг талаар үнэмлэхүй тоо.
Монгол Улс парламентад болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд аль социалист нийгмээс л хүйсийн тэгш байдлыг хангах олон улсын конвенциудад нэгдэж, Үндсэн хуульдаа хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг заалт оруулсан байдаг. Мөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль гэх тусгайлсан эрхзүйн баримт бичигтэй ч болсон. Эмэгтэйчүүдийг тэгш манлайлан ажиллах боломжийг бүрдүүлэх үндэсний хөтөлбөрүүд ч олныг хэрэгжүүлсэн.
Энэ бүхний ард парламент сая 32 эмэгтэй гишүүнтэй болов. Гэвч...
Намуудын хувьд гол зорилго нь УИХ-д аль болох олон суудал авах. Харин эмэгтэй нэр дэвшигчид сонгогчдын үзэгний үзүүрт бүдэрчихдэг. Тиймээс боловсрол мэдлэгээс илүүтэйгээр олны танил байх гэсэн үндсэн шалгуур тавьсаар ирсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Т.Ганди. Тухайн цаг үедээ Ардчиллын туг нь байсан улс төрч С.Зориг агсныг Төрийн орны цонхоор бие зассан гэх мэдээлэл цацаад олны танил болсон. Удалгүй улс төрд орж ирсэн. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан ч иймэрхүү замналаар олонд танигдсан.
Мөн “үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэх пиараар УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар гишүүн болсон байдаг. Өнөөдрийн парламентад ч УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Уянгахишиг жагсаалтаар гишүүн болсон. Олны танил “од”-дын хамгийн ойрын жишээ бол 2020 оны УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа нар. “Монгол тулгатны 100 эрхэм”, Ийглийнх гэх тодотголоос өөр тэдэнд улс төрд үлдээсэн ул мөр яг үнэндээ алга.
Эмэгтэйчүүдийг "эвгүй" харагдуулаад байгаа Нара-Нарантуяа гишүүн ч "сошиал од" учраас ИЗНН сонгосон. Учир нь, улс төрд амьгүй болсон ИЗНН-д Нарагийн 580 мянган дагагч л хэрэгтэй байсан. Харамсалтай нь аль аль талдаа "Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас" гэх зүйр үгийг мартсан байж.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар энэ байдлыг халахын тулд жагсаалтын 50 хувьд эмэгтэйчүүдийг оруулсан учраас тойргоос сонгогдсон 78 гишүүний 8 нь, жагсаалтын 48 гишүүний 24 нь эмэгтэй байв.
Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд тухайн орон нутагтаа аль хэдийнэ танил болсон, эсвэл бэлтэй бүсгүйчүүд. УИХ-ын гишүүн Б.Батцэцэг гэхэд Баянхонгортоо унаж, босоод л яваа бол Д.Үүрийнтуяа, Э.Болормаа, Х.Болормаа нарын хувьд тойрогтоо ажиллаж, амьдарч үзсэн. Харин Ч.Номин, Ч.Ундрамын хувьд бэлтэй айлын охид. Х.Булгантуяагийн хувьд Баянзүрхийн багагүй тойглосон МАН гэх бат артай байв. Тойргийн гишүүдийн хувьд нэг иймэрхүү дүр зургууд харагдана.
Харин жагсаалтад орсон эрхэм 24 гишүүн маань Монголын эмэгтэйчүүдийн олон жил хөөцөлдөж, ноцолсон квотоор УИХ-д орж ирсэн учраас жинхэнэ утга учиртай суудал гэдгийг ухамсарлах ёстой.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хэрхэн манлайлахыг үлгэрлэхгүй юмаа гэхэд хуульчилсан квотыг нь доош татаж унагалгүй ирэх сонгуулийг хүртэл хадгалах үүрэгтэй.
Харамсалтай нь, оймс, бандааш, орон байрны хулгайн хэрүүлтэй нэгнээс эхлээд Үндсэн хуулиа санаатай зөрчдөг кнопныхон, лайв, лайкны донтон гээд эрээвэр хураавар, эрүүл галзуу нь мэдэгдэхгүй ёс зүйн доголдолтой эмэгтэй нэг биш нэлээд олноороо Төрийн ордонд орсныг бид хардаг, сонсдог боллоо.
Ядаж л “УИХ-д нэр дэвшүүлэхдээ сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээнд хамруулчихаад оруулахгүй яав даа” гэж халагламаар хүмүүс байгаа нь худлаа биш. Тэр хэрээр улс төрчдийн ялангуяа эмэгтэй улс төрчдийн нэр хүнд өндийхгүй болтлоо шороонд хутгалдаж байна.
УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг эрхэм гишүүдийнхээ ширээн дээр хэвлэж, хувилж тавих зайлшгүй шаардлагатай болсныг бид өнгөрсөн өдрүүдэд нийтээрээ нэг гишүүндээ элдвээр хэлүүлж байж л мэдрэв.
Дээрх хуулиудад аль алинд нь биеэ авч явах, шударга байдлаар үлгэрлэх, үг хэлэх байр сууриа илэрхийлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төрийг гутаан доромжлохыг хориглох тухай заалт бий.
Хуулиа уншиж судлахгүй, төрийн хүн болсноо ухамсарлах наад захын мэдлэг мэдрэмжгүй байдлаа шударга, нээлттэй гэх имижээр далдалж чадахгүй. Намууд квотоор бол оймс, гутлын хэрүүлээс хэтэрдэггүй нэгнийг оруулж ирснээр магадгүй улс төрд эмэгтэйчүүд орж ирвэл ийм л дүр зураг үүснэ гэх ойлголт төрүүлэхийг хүсч байгааг ч үгүйсгэхгүй.
Үнэндээ улс төрд жендерийн тэгш эрхийг хангах хүсэл эрмэлзлэл намуудад байна уу. Эсвэл монголын хүн амын 51 хувийг эзлээд байгаа эмэгтэйчүүдийн саналыг татах нэг түлхүүр квот байсан уу. Иргэдийн зүгээс хуулиар тогтоосон квотыг эргэж харах тухай ч хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.
Сонгуульд хүйсийн квотыг дэлхийн 100 гаруй улсад ашигладаг ч энэ бол эмэгтэйчүүдийг улс төрийн өрсөлдөөнд оруулахгүй, ялгаварлахын эсрэг авч буй түр арга хэмжээ гэдгийг судлаачид онцолдог. Түр шүү.
Манай Улсын хувьд 2021 онд сонгуульд нэр дэвшүүлэхэд хүйсийн 20 хувийн квоттой 4 орны нэг байсан учраас 2023 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж 30 хувь болгосон. Аминдаа Армени, Парагвай, Өмнөд Суданы урд гишгэж байгаа юм.
Руандад парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 60 хүрснээр Африкийн авлигагүй, хөгжингүй орон болсон гэтэл Кубад 53 хувьд хүрлээ гээд ядуурал, ажилгүйдэл дээд цэгтээ хүрч байгааг сонсохоор квотыг хуульчиллаа гээд чанарт нөлөөлөх үү гэх асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ.
Тэгвэл дэлхийд хуулиндаа квот тусгаагүй 67 улс байдаг гэнэ. Эдгээрийн 16 нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас дээш байна.
Монголын хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх түр ч атугай арга нь квотыг хуульчлах гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй. Гэвч парламентын эмэгтэй гишүүд маань эмэгтэйчүүдийн квотоо эрсдэлд оруулчихлаа.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад ядаж л эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн дорвитой хууль санаачилсан, нийгэмд үлгэр дууриал үзүүлсэн, тодрох нэгэн эмэгтэй гишүүд дунд алга.
Сонгуулийн тухай хуульд оруулсан “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна.” гэх заалтыг 2028 оны сонгууль хүртэл хадгалах эсэх эргэлзээтэй болоод байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19