2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10


"Коммунизмын дараах Хятад" судалгааны бүтээлд дурдсанаар шинэ Хятад улс одоогийн Үндсэн хуулиа бүрэн халж, шинийг боловсруулах замаар "Үндсэн хуульт ардчилал"-ыг тогтоох зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Шинэ тогтолцоонд хүрэх зам нь Хятадын коммунист намыг (ХКН) орлон гарч ирэх Шилжилтийн Засгийн газраас эхэлнэ. Энэхүү засаг нь ард түмний шууд сонгуулиар сонгогдоогүй байх тул "түр зуурын" шинжтэй байх агаад түүний үндсэн зорилго нь улс орныг эмх замбараагүй байдалд хүргэхгүйгээр дараагийн шатанд хүргэх юм.
Уг засгийн газрын нэн тэргүүний үүрэг бол Үндсэн хуулийн хурлыг зарлан хуралдуулах явдал байх болно. Үйл явц нь дараах гурван үндсэн алхмаар өрнөнө.
Шилжилтийн Засгийн газар Үндсэн хуулийн хурлыг албан ёсоор байгуулна.
Тус хурлаас шинэ Үндсэн хуулийн эх бичвэрийг боловсруулж гаргана.
Боловсруулсан төслийг ард түмний хүсэл зоригийг төлөөлөх парламентад өргөн барьж, эцэслэн шийдвэрлүүлнэ.
Үндсэн хуулийн хурал: Хэн ширээний ард суух вэ?
Үндсэн хуулийн хурал нь 151-ээс 201 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нийгмийн бүх талын дуу хоолойг тэгш оролцуулахыг зорьж байна. Хятадын бүх муж, өөртөө засах орон бүрээс хүн амын тоо харгалзахгүй ижил тооны төлөөлөгчийг сонгох шаардлагатай. Гол намууд болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулах, Үндсэн хуулийн эрх зүйчид, эрдэмтэд, бизнес, боловсрол болон шашны төлөөллийг багтаах, нийгмийн бүлгүүдийн оролцоог хангах, хүний эрхийн төлөө тэмцэгчид, Төвөд, Уйгур, Өвөр Монголын ардчилсан холбоодын төлөөлөгчдийг урих шаардлагатай.
Төлөвлөгөөний хамгийн ээдрээтэй хэсэг нь "төлөөлөгчдийг хэн сонгох вэ?" гэдэг асуудал юм. Жишээлбэл, нэг мужид 10 суудал ноогдвол тэдгээр хүмүүсийг ямар механизмаар томилох вэ?
Шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын одоогийн засаг захиргааны бүтцийг нэг өдрийн дотор бүрэн устгах нь боломжгүй төдийгүй аюултай. Тиймээс шилжилтийн эхний үед хуучин ХКН-ын боловсон хүчнүүдийг тодорхой хэмжээнд оролцуулах, магадгүй тэднээр түр зуур засаг бариулах нь "практик сонголт" байж болох юм. Төв удирдлага өөрчлөгдөхөд орон нутгийн засаг захиргаа шинэ чиг баримжаанд дасан зохицох замаар төрийн залгамж чанарыг хадгална гэж үзэж байна.
Шинэ Үндсэн хуулийг боловсруулахад Хятадын дотоод дахь бие даасан эрдэмтэд, хүний эрхийн төлөө тэмцэгчдээс гадна хилийн чанадад буй ардчилсан хүчнийхэн, Фалун Гүн шүтлэгтнүүд, Төвөд, Уйгур, Монгол зэрэг үндэстний цөөнхийн төлөөллийг заавал оролцуулах ёстойг уг төлөвлөгөөнд онцолжээ. Энэ нь шинэ Хятад улс олон улсын стандартад нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн улс болоход гол тулгуур болох юм.
Үндсэн хууль тогтоох үйл явц ба Шинэ Ардын конгрессыг сонгох нь
Төлөөлөгчид цугларсны дараа шинжээчдийн хороо Үндсэн хуулийн төслийг боловсруулж, түр Засгийн газраас томилогдсон хүмүүс уг хурлыг даргалж болно. Үндсэн хууль боловсруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаж, иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэхүү үйл явц нь нийгмийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхийн тулд бүхэлдээ ил тод байх шаардлагатай. Үндсэн хуулийн төсөл бэлэн болмогц төлөөлөгчид түүнийг хэлэлцүүлж, батлуулахаар парламентад өргөн барина.
Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж, батлах үүрэг бүхий парламент нь ард түмний хүсэл зоригийн бодит илэрхийлэл байх ёстой. Тиймээс одоо байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (АТИХ) энэ үүргийг гүйцэтгэх чадамжгүй юм. Учир нь, энэ байгууллагыг ард түмэн бодитоор сонгоогүй. Хятадын коммунист намын (ХКН) дарангуйлал дор "гар өргөгч" байгууллагын үүрэг гүйцэтгэж ирсэн.
Иймээс ард түмний хүсэл зоригийг төлөөлж чадахгүй бөгөөд шинэ Үндсэн хуулийг хянан батлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль боловсруулах үйл явцад Хятадын ард түмэн өөрсдийн хүсэл зоригийг бодитой төлөөлөх парламентыг ардчилсан сонгуулиар сонгох шаардлагатай болно.
Парламентыг бүрдүүлэх хоёр арга зам бий. Үүнийг хэрэгжүүлэхэд дараах хоёр аргыг авч үзэж болно.
1. Одоо байгаа Үндсэн хуулийг дагаж мөрдөх. Өнөөгийн Хятадын Үндсэн хууль болон сонгуулийн хуулиудад бүх шатны төлөөлөгчдийг (АТИХ-ын төлөөлөгчдийг оролцуулан) сонгох дүрэм журам байдаг. ХКН үргэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах замаар сонгуулийг "хуурамч" болгон хувиргаж ирсэн. Хэрэв үг хэлэх эрх чөлөө нээлттэй болвол, хуурамч сонгууль шууд бодит сонгууль болон хувирна. Хуурамч парламент бодит парламент болно.
Хуучин ЗХУ, Зүүн Европын орнууд, Монгол болон бусад улс хуучин үндсэн хуулийнхаа дагуу, үг хэлэх эрх чөлөөтэй орчинд анхны бодит парламентаа сонгож байсан туршлага бий.
Одоогийн хуулиар иргэд зөвхөн сумын түвшний төлөөлөгчдийг шууд сонгодог бөгөөд муж, үндэсний түвшний төлөөлөгчдийг дам байдлаар сонгодог. Энэ нь сонгогчдын хүсэл зориг АТИХ-д тусахад саад болдог. Мөн сумын, мужийн, үндэсний гэсэн гурван шатны сонгууль явуулах нь цаг хугацаа, зардал их шаардана.
Сонгогчид АТИХ-ын төлөөлөгчдийг шууд сонгох шинэ аргыг санал болгох. Энэ нь шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө парламент сонгох түр журам нэвтрүүлнэ гэсэн үг юм. Хэрэв хоёр дахь аргыг хэрэглэвэл уг сонгуулийн журмыг батлах "бодит парламент" хараахан байхгүй байна гэсэн "тахиа, өндөгний асуудал" үүснэ. Тиймээс Засгийн газар уг журмыг нэг талын шийдвэрээр гаргах ёстой бөгөөд энэ нь зөвхөн шилжилтийн үеийн түр зуурын шинжтэй байх болно.
Шинэ үндсэн хууль дараах зорилгыг хэрэгжүүлэх ёстой.
Хүний суурь эрхийг дээдлэх.
Хүний эрхийг хамгийн чухал байр сууринд тавих.
Хоёр танхимтай (Сенат ба Төлөөлөгчдийн танхим) парламентын тогтолцоог бий болгох.
Төлөөлөгчдийн танхимыг хүн амын тоонд хувь тэнцүүлэн сонгогдож, Засгийн газрыг (кабинет) бүрдүүлнэ. Засгийн газар нь парламентаас эрх мэдлээ авч, түүний өмнө хариуцлага хүлээнэ.
Сенат нь бүс нутгийн олон талт байдлыг төлөөлөх ба янз бүрийн ашиг сонирхлын бүлгүүдийн төлөөллийг багтааж болно. Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, парламент батлах ба Ерөнхийлөгч нь ёслолын шинжтэй үүрэг гүйцэтгэнэ.
Муж бүрийн орон нутгийн бие даасан байдлыг (автономи) Үндсэн хуулиар тодорхойлох. Цөөнхийн өөртөө засах орнууд хэл, бичиг үсэг зэрэг асуудлаар илүү өргөн эрх мэдэлтэй байна.
Сонгуулийн тогтолцоо нь Хувь тэнцүүлсэн төлөөлөл (proportional representation) болон эрэмбэлж санал өгөх (ranked-choice voting) тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.Шүүх эрх мэдлийг улс төрөөс бүрэн ангид байлгаж, арми нь аль нэг намд (ХКН) бус, зөвхөн улс оронд үйлчилдэг, төрийн мэдэлд байх тогтолцоо руу шилжих хэрэгтэй.
Шилжилтийн эхний шатанд хуучин Үндсэн хуулийн зарим заалтыг орхиж, шинийг хараахан тогтоогоогүй байх үед засгийн газар парламентын гишүүдийг сонгох зэрэг түр журмуудыг зайлшгүй гаргах шаардлагатай болно. Энэ бол Үндсэн хуульт засаглалд шилжих үйл явцын зайлшгүй бөгөөд чухал алхам юм.
ӨМНӨХ НИЙТЛЭЛҮҮД:
Хятад орон коммунизмаас хойш: Ирээдүйн шилжилтэд бэлтгэх нь!
ХКН нуран унасны дараах АНУ-ын тусгай хүчний оролцоо
Хятад улс коммунист намын дараа: Тэд ардчилалд бэлэн үү?
Хятадын биологийн зэвсгийн лабораториудыг онилох нягт төлөвлөгөө!
Хятадын биологийн зэвсэг: Сирийн үхэр зарааны загвар
БНХАУ-ын биологийн зэвсгийн хөтөлбөрийг саармагжуулах стратеги: Цохилт өгөх гурван хувилбар
45 их наядын "хөөс" ба өрөнд баригдсан “тийрэлтэт бөмбөг”
Америк дахь Хятадын хөрөнгийг хамгаалах нь: Тэсрэхэд бэлэн буй цаг хугацааны бөмбөг
Хятадын зэвсэгт хүчин болон ардын журамт цэргийг шинэчлэн зохион байгуулах нь
АНУ-ын бодлогын алдаа ба Хятадын сансрын ноёрхол
Тагнуулчдын тулаан: ХКН-ын засаглалын дараах аюулгүй байдлын бүтэц

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 5
2026 оны 4-р сарын 10