2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нэг амаараа төрийн албан хаагчдыг цомхотгохоо зарлаж, харин нөгөө гараараа Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, Тусгай үүргийн Элчин сайд, бүтээмжийн болон хяналтын менежер, Үндэсний хороо гэх мэтчилэн төрийг улам томруулсан. 2025 оны эхний улирлын дүнгээр төриййн албан хаагчдын тоо 228 мянга болж өссөн, тэдний жилийн цалинд 6.5 их наядыг зарцуулсан байна. Энэ нь улсын төсвийг тав хуваасны нэгтэй тэнцэж буй юм.
Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэд сайдгүй ажиллах бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ- аар батлуулсан ч, өөрийн эрх мэдлийн хүрээнд Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч, хяналтын болон бүтээмжийн менежер нэрээр баахан бялуу хуваарилалт хийсэн. Хамтарсан Засгийн үед хяналтын менежер гэх албан тушаалд АН-ын гишүүд, тэр дундаа Х.Баттулгын фракцынхныг (И.Мөнхжаргал, Н.Пунцаг, Ц.Одонтунгалаг, Н.Жавзанпагма, П.Нүрзэд) голдуу томилсон. Харин бүтээмжийн менежерээр МАН болон ХҮН намын “цүнх баригчид” очсон нь бий. Төрийн өмчит компаниудад хамгийн багадаа хоёр, “Багануур” зэрэг зарим компанид гурван намын гурван хүнийг бүтээмж, хяналт хариуцсан нэртэй өндөр цалинтай, сул албан тушаалаар шагнасан.
Жилийн хугацаанд, гурван намын 128 хүн хяналт, бүтээмж хариуцсан менежерээр томилогдсон, тэдний цалин, урамшуулалд татвар төлөгчдийн мөнгөнөөс 29 тэрбумыг зарцуулжээ. Нэг менежерийн үндсэн цалин хамгийн багадаа 7-10 сая төгрөг гэсэн үг. Ийм өндөр цалинтай хувийн хэвшлийн захирлууд ч цөөхөн. Хэрэвзээ хамтарсан Засгийн газар огцроогүй бол төрийн менежерүүдийн тоо хэд болж нэмэгдэхийг таашгүй. Нийтдээ 400 хүнийг хяналт, бүтээмж хариуцсан менежерээр томилохоор тохирсон гэх яриа тухайн үед цацагдаж байсан билээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын элдэв бусын томилгоо үүгээр зогсоогүй. Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, Ж.Эрдэнэбат, З.Энхболд, А.Гансүх гэхчилэн өмнө нь ҮАБЗ-д ажиллаж байсан хүмүүсийг хүртэл Тусгай үүргийн Элчин сайд гэх шинэ албан тушаалаар “мялааж”, З.Энхболд ажлаа авсан даруйдаа Оросын хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах асуудлаар Моксвад очсон байдаг.
Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч гэх соц нийгмийн албан тушаалыг сэргээсэн нь мөн л Л.Оюун-Эрдэнэ. Олон компанид БЭТ томилсон, одоо ч зарим нь үүрэгт ажлаа хийсээр байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан. Түүнийг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр өнгөрсөн хоёрдугаар сард томилсон. Үүрэгт албандаа орсон даруйдаа Ж.Батзандан хэвлэлийн хурал хийж, хувийн өмчийг хураахаа зарлаж байсан билээ. Түүний үг бол товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн танхимын бодлого байсан юм. БЭТ-үүдийн цалин хамгийн багадаа 10 сая гэх албан бус тоо байна.
Тэрчлэн Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалт, "Алсын хараа-2050", Боомтын сэргэлт, 20 минутын хот, Хяналт, үнэлгээ, Аж үйлдвэржилт, Шинэ хоршоо, Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн, Бүсчилсэн хөгжлийн, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Дэлхийн өвийн үндэсний хороо, Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах гэх зэргээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаагүй атлаа, яамдын чиг үүрэгтэй давхцсан, эрх мэдэл бүхий 29 хороог байгуулсан. Үндэсний хороодын жилийн зардал нь 41.6 тэрбум.
Төрийн албыг энэ мэтээр улам данхайлгаснаар ДНБ-ий 40 гаруй хувийг төр дангаараа эзлэх болсон. Иймээс Г.Занданшатарын Засгийн газар эхний ээлжинд дээрх 29 хороодыг татан буулгаж, яамдын хэлтсүүдийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр, 16 яамны 168 орон тоог цөөлж, цомхотгосон билээ.
Тэгвэл бүтээмжгүй, хяналтгүй шагналын алба болж хувирсан 128 хүнийг чөлөөлж, 16 дэд сайдтай болох асуудал Засгийн газрыг төвшинд ид яригдаж байна.
Дэд сайд нь сайдад улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх үндсэн үүрэгтэй.
Хэдий Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа дэд сайдын орон тоог Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээс авч хаясан ч үнэндээ өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлж, үзэмжээрээ томилдог албан тушаалыг олноор "үйлдвэрлэсэн”. Иймээс бүтээмжгүй, хяналтгүй менежерүүд, БЭТ-үүд, Тусгай үүргийн Элчин сайд гэх чиг үүрэг, эрх мэдэл нь давхардсан элдвийн албан тушаалтнуудыг цомхотгож, оронд нь дэд сайд нарыг томилохоор болсон нь олон муугаас арай дээр хувилбар байж мэднэ.
Өнгөрсөн хугацаанд үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсэн дэд сайдууд ч цөөнгүй. Шагнал, шан мэтээр хүлээж авсан нь ч бас багагүй. Гээд сайд ял уу, ямба уу гэдэг нь хувь хүний хандлага, чадвар, туршлагаас хамаарна.
16 дэд сайд ба 128 бүтээмжийн менежерийн улсын төсөвт учруулах дарамтын тоогоор илэрхийлбэл 864 сая < 29+41.6 тэрбум. Аль нь эдийн засагт хэмнэлттэй вэ, бод, бод!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9