2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9


Муу нь Москвагийн хямрал Монголын эдийн засагт сайны тэмдэг биш. Арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар автобензин 82 мянган тонныг захиалснаас нийлүүлэлт ердөө 34 мянга. 59%-ийн хомсдол үүссэн. Дизель түлш 134 мянган тонныг захиалснаас 98 мянган тонн ирсэн. 27%-ийн хангалт дутуу. Гэх мэтчилэн.
Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээнийхээ 90 хувийг Оросоос импортолдог. Импортын шатахууны хэрэглээ жил ирэх тусам өссөөр байгаа, өнгөрсөн онд гэхэд 1 сая 600 мянган тонн шатахууныг Оросоос худалдан авчээ. Тэрчлэн эрчим хүчнийхээ 20%-ийг хойд хөршөөс авдаг. Энэ утгаараа Оросод нүүрлэж буй шатахууны гүн гүнзгий хомсдол, хямрал Монголд тодорхой хэмжээгээр “импортлогдох” нь ойлгомжтой. Москва ханиах төдийд Монгол хатгаа тусдаг нь хэвээрээ. Онош нь тодорхой, эмчлэх арга нь ч тодорхой, харин эмчлэх эмч нь одоо ч гарч ирээгүй л байна.
Украины дроны дайралтаас болж, Оросын нефтийн олон үйлдвэр, агуулах, ШТС, тээвэр, ложистикийн сүлжээ доголдож, сүйрснээс тус улсын дотоодын жижиглэнгийн үнэ өссөн болохыг барууны хэвлэлүүд мэдээлж буй.
Украины дроны сүүлийн хоёр сарын ширүүн дайралтад хамгийн багадаа 17 томоохон боловсруулах үйлдвэр дрон пуужингийн довтолгоонд өртөж, нефтийн нөөцийн 20 байгууламж устаж, тээвэр логистикийн төвүүд сүйрэлд орсон. Тус улсын газрын тосны боловсруулах хүчин чадал ойролцоогоор 40%-иар буурсан гэж орон нутгийн мэдээлэгч нарын өгсөн тайлан дээр үндэслэж, барууны шинжээч нар таамаглаж буй.
Москвад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үедээ Ерөнхий сайд Г.Занданшатар шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хүссэн, оросууд ч Монгол Улсад нийлүүлэлтээ хэвийн хэмжээнд үргэлжлүүлнэ гэж амалсан ч гэлээ тодорхой хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлэх нь мэдээж. Монгол Улс шатахууны 90%-иа Оросоос авдаг гэхээр орос цоргоос бүрэн хамааралтай гэж хэлж болно.
Өнгөрсөн намраас Монголд шатахууны хангалт мэр, сэр доголдож буй нь ч үүний нэг илрэл. “Шатахууны нөөц хангалттай, хөрш орнуудтай байгуулсан гэрээний хүрээнд ОХУ-аас тогтвортой нийлүүлэлт хийж, БНХАУ-аас ч газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирж байгаа" гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэрдээ л хэвийн нийлүүлэлтийг хянах гэж хичээж буй ч асуудал нь түүнд ч биш Оросод ч биш дайнд байгаа.
Дайн дууссан ч Оросын газрын тосны үйлдвэрлэлд учирсан хохирлыг нөхөх нь хэсэгтээ л хэцүү. Учир нь, том эдийн засгийн уналт нь удаан ч, амсах хохирол нь их. Тэр хэрээр сэргэлт нь удаан хугацааг туулдаг.
Монголын хувьд эдийн засаг нь жижигхэн. Унах, сэргэх нь амархан. Гэлээ гээд Оросод нүүрлэж буй шатахууны гүн, гүнзгий хямралыг аль болох эдийн засгийн хохирол багатай туулах арга зам олох ёстой.
Сайн нь Монгол энэ “завшаан”-ыг ашиглаад Оросын цоргын бүрэн хамаарлаас салах боломж нээгдэж байна. Аливаа муу зүйлд ч сайн тал агуулагдаж байдаг.
Улс төр, эдийн засгийн дарамт үзүүлэх зорилгоор Москва үе, үе монголчуудыг “чангалах” нь бий. Эрчим хүчний хараат байдлаасаа гаргах дургүй. Иймээс уран, уул уурхайтай холбоотой шийдвэрт нөлөөлөхийн тулд хөгшин Царь монголчуудыг Монголын эсрэг ашигладаг. Түүний гар хөлүүд Төрийн ордон, Сүхбаатарын талбайд ч бий. Оросод “таашаалтайгаар хүчиндүүлэх” дуртай монголчууд захаас аваад цөөнгүй. Тэдний тэргүүн эгнээнд Женко бүлэглэл, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар гээд нэрлэгдэнэ.
Тиймээс эх үүсвэрийнхээ тоог нэмэх, тодорхой хувийг дотоодоосоо хангах, үнийг чөлөөлөх, тусгай зөвшөөрлүүдийг цуцлах зэргээр Оросын хамаарлаас гарахын тулд муу мэдээг сайн далим болгох нь эрх баригчдын эр зориг хийгээд мэдрэмжээс шалтгаална.
Монгол Улс дотоодын хэрэглээнийхээ 55%-ийг хангах зорилгоор газрын тосны үйлдвэрийг барих төслийг эхлүүлсэн. Нийт хөрөнгө оруулалт нь 4 их наяд, 178 тэрбум. Өнгөрсөн хугацаанд 170.9 тэрбумыг зарцуулжээ. Энэ янзаараа бол уг төсөл 10 жилийн дараа ч ашиглалтад орохгүй байх. Атал хотын явган хүний замыг солиход жилд 32 тэрбумыг зарцуулж байх жишээний.
Монгол Улс мега төслүүдээ нэн шаардлагатай, дунд хугацааны гэж ангилалгүйгээр нэг дор бүгдийг нь хэрэгжүүлнэ гэдэг бол мөнгө угаах л арга заль.
Улаанбаатарт дүүжин гүүр, метро, Туулын хурдны зам барих нэн шаардлага бий юу. Эсвэл импортын шатахууны хараат байдлаасаа гарах эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй юу? Гэдгээ бодох ч цаг болсон байна.
ЖИЧ: Оросын хомсдол нэг ёсондоо Монголын хүзүүн дэх олсноосоо мултрах, эдийн засгийн эрх чөлөө олж авах сүүлчийн боломж байж мэднэ. С.Баярцогтын "Лхагвын тойм" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас сонсоход Монгол Улсад Москвагийн төсөлчид маш олон байдаг юм байна. Тэд өчигдөр ч байж, өнөөдөр ч бий, маргааш ч байсаар л байна. Гол нь Оросын цоргоос Монголыг мулталж чадах эр зоригтой хийгээд ухаантай лидер л Монгол Улсад хэрэгтэй байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 24
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 9