2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6


УИХ-ын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Эрчим хүч-4” төслийн хүрээнд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах $ 78 саяын зээл, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах түгээх сүлжээний эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд Германы Сэргээн босголт, зээлийн банкнаас авах 17 сая еврогийн зээлийн асуудлыг хэлэлцэв.
Гэхдээ хэлэлцүүлгээс Монгол Улсын ашиглаж чадахгүй байгаа зээлийн хэмжээ нь 10 гаруй их наядаар яригдсан нь анхаарал татав.
Сангийн сайд З.Мэндсайхан “Гадаадын зээл тусламжаар 74 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Нийт 23.8 их наяд төгрөгийн зээлийн хэлэлцээр хийгдсэнээс ашиглаагүй үлдэгдэл 13.8 их наяд төгрөг. Эрчим хүчний салбарт 2.9 их наяд төгрөгийн зээл байгаа ч 1.7 их наядыг ашиглаагүй. Өрийн тааз ДНБ-ний 60 хувь буюу гүйцэтгэл 40 хувьтай байгаа. Өрийн тааз, өрийн удирдлагын хуулиар зөрчил байхгүй. ” гэв.
Хэдийгээр гадаад зээлийн хэмжээ хуулийн зөрчилгүй ч ашиглалт 50 хувь ч хүрээгүй байгаа юм. Засгийн газраас гадаад зээлийн хэлэлцээрийг УИХ-аар оруулж хэлэлцүүлээд, батлуулдаг. Өрийн удирдлагын хуулийн дагуу ил тод мэдээлэх үүрэгтэй.
Харин УИХ төсөв батлахдаа, төсвийн сахилга батыг сахиулж, өрийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаад зээлийн ашиглалтад “ тааз” тогтоодог. Ингэхдээ өнөөх авсан зээлийнх нь 20 хүрэхгүй хувийг ашиглахаар зохицуулчихдаг аж. Гадаад зээлийн ашиглалтыг төсвийн зарлагад тооцдог учраас зээл нэмэгдэхийн хэрээр төсвийн алдагдал өсч, эдийн засагт дарамт ирнэ гэдэг. Ингээд УИХ-аас салбар бүрээр зээлийн ашиглалтын хязгаарыг баталж, түүнээс нь давбал Сангийн яам санхүүжилтийг зогсоох, эсвэл дараа жилд нь шилжүүлэхээр батлаад өгчихдөг.
Зээлээр хэрэгжиж байгаа төслийн төлөвлөлт бодит бус, түүхий байх нь элбэг ч төслийг албаар удаашруулах, төсвийг жил бүр нэмүүлдэг башир арга ашиглах нь ч бий. Тухайлбал, “10 аймгийн дулааны станц” төсөл.
Солонгосын “Эксем” банкны $148 саяын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн энэ төсөл Эрчим хүчний яамны сайд асан Н.Тавинбэхийн нэр холбогдсон авлигын асуудал, гүйцэтгэгч компанийн дампуурлаас болоод хоёр улсын Засгийн газрын асуудал болоод байна.
Сангийн яамны мэдээлснээр зээлийн $148 саяас $62 саяыг нь ашигласан. Одоо $19 саяын баталгааны араас шүүхдэлцэж байгаа.
Хэрвээ Монголын талаас хариуцаж байгаа Эрчим хүчний яам хариуцлагатай байсан бол асуудал ийм хэмжээнд хүрэхгүй. Эцэст нь, 10 аймгийн иргэд л хохирсон. Авлигынхаа хариуцлагыг Н.Тавинбэх сайд асан хүлээх ч цаана нь үлдсэн ажлыг хэн, ямар мөнгөөр дуусгах нь тодорхойгүй байдалд оржээ.
Төслийг гацаасан, авлига авсан албан тушаалтан суудлаасаа буугаад, шоронд хоригдоод өнгөрөх бус эдийн засгийн хохирлыг нөхөн төлөх тогтолцоо нь хэрэгтэй байна. Дараагийн $100 саяын зээл ч энэ гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа алга.
Үндсэндээ зээл авах гэдэг манай улсад боломж биш өр болж. Нэн хөнгөлөлттэй зээл авахаас илүү авснаа үр ашигтай зарцуулахад төсвийн сахилга бат чухал байгаа нь харагдав.
Үүнээс гадна УИХ ТЭЗҮ, эдийн засгийн үр ашиг, удирдлагын баг, боловсон хүчин гээд бэлэн байдал нь бүрэн хангагдсан төсөлд зээлээ бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Хангагдаагүй гэж үзвэл УИХ зээлийг зогсоох эрхтэй. Гэтэл бэлэн биш төсөлд зээл авах эрх олгочихдог. Эсвэл бэлэн төслийн зээл ашиглалтад “тааз” тавьчихдаг. Үүнээс болоод төслийн ажил саатах, төсөв нь нэмэгдэх зэрэг хүндрэлүүд гардаг. “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөл дээр иймэрхүү нөхцөл байдал үүссэн гэдгийг Энэтхэгийн талаас илэрхийлж байсан.
Харамсалтай нь, олон улсын банк санхүүгийн байгууллага зээлийн гэрээ байгуулсан л бол мөнгөн дүнд шимтгэл тооцно. Төлөөс нь татварын төлөгчдийн халааснаас гарна. Дээрээс нь зээлээ ашиглаж чадахгүй байгаа улсад “төсөл хэрэгжүүлэх чадамжгүй” гэж анхаарлын тэмдэг тавина. Зээлжих зэрэглэлийг доош чангаана.
Юун түрүүнд ашиглалтгүй байгаа 13.8 их наяд төгрөгийн зээлийнхээ учрыг олох. Мөн Өрийн удирдлагын тухай хуулиа зээлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд шинэчлэн найруулах, дотоодын хулгайч нартайгаа тооцох хариуцлагыг ч эдийн засгийн алдагдлаар хэмждэг байх зэрэг олон асуудал шийдэл хүлээж байгаа нь хоёр байнгын хорооны хэлэлцүүлгээс тодорхой байна.
Үнэндээ, эрх баригчид гадаадаас зээл олж ирснээ том амжилт болгон сурталчилдаг ч ТЭЗҮ дутуу, удирдлагын баг нь чадамжгүй, авлигын сүлжээнд орооцолдсон төслүүд өрийн ангал руу түлхсээр байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 8
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 6
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 7
2026 оны 4-р сарын 6