2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Монголын 3.5 сая хэрэглэгч 367 барааг импортоор авах бол ЕАЭЗХ-ны 180 сая хэрэглэгчид Монгол 367 бараа экспортолно.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 гаруй жилд анх удаагаа Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан нь ЕАЭЗХ болж байна. 11 жилийн өмнө Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Японтой байгуулсан хэлэлцээр нь худалдаанаас гадна хөрөнгө оруулалтын хэсэгтэйгээр ялгаатай.
Харин ЕАЭЗХ-той байгуулсан энэхүү хэлэлцээр нь зөвхөн худалдааны гэдгээрээ онцлогтой, компакт хэлэлцээр юм.
ЕАЭЗХ нь гишүүн таван оронтой, тухайлбал, ОХУ, Беларус, Казахстан, Киргизстан, Армян гэсэн улс Монгол руу 367 нэр төрлийн барааг татваргүй, эсвэл нэн хөнгөлөлттэй татвартайгаар бараа нийлүүлнэ. Монгол Улс ч эдгээр таван улс руу 367 нэр төрлийн бараа экспортлох юм. Хэлэлцээрийг одоо Киргизстан, Армяны парламент соёрхвол үүнээс 60 хоногийн дараагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Монголоос экспортлох барааны 97% нь ХАА болон МАА бүтээгдэхүүн эзэлж байна. Монголын 367 нэр төрлийн барааг үндсэнд нь:
ХАА, хүнсний бүтээгдэхүүн: Мах, махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн;
Хөнгөн үйлдвэр: Ноос, ноолуур, нэхмэл болон оёмол бүтээгдэхүүн;
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн: Арьс шир болон зарим боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд гэж ангилж болно.
Харин ЕАЭЗХ-ноос Монгол руу экспортлох бараанд хүнс (гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тос, махан бүтээгдэхүүн), ХАА-н бараа (үр тариа, мал, амьтны тэжээл), тоног төхөөрөмж (ХАА-н тоног төхөөрөмж, хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, үүнд, автомашин, автобус, ачааны тэрэг, тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүд, түүний сэлбэг, эд анги, уул уурхайн тоног төхөөрөмж, төмөр замын тоног төхөөрөмж), аж үйлдвэрийн бараа (барилгын материал, метал хийцүүд, хоолой, полимер, пластик эдлэлүүд, дугуй, азотын бордоо, эм), эрчим хүчний бүтээгдэхүүн (шатахуун, дизель түлш) зонхилж байна.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 367 барааны дийлэнх нь татваргүйгээр нэвтэрнэ, цөөн хэдэн бараа, бүтээгдэхүүнд квот тогтоосон. Татваргүйгээр гадна хөнгөвчилсөн процедураар (4 цагийн дотор) хилээр нэвтрүүлнэ, 5000 евро хүртэлх үнийн дүнтэй барааг нэвтрүүлэхэд гарал үүслийн гэрчилгээ байхад хангалттай зэрэг заалтууд байгаа нь худалдааг хөнгөвчилж, бизнес эрхлэгчдэд маш том давуу тал үүсгэх юм.
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр зохиогдсон Монгол, Оросын Бизнес форумыг (2026.02.11) нээж үг хэлэхдээ “Энэхүү хэлэлцээр бол зөвхөн тарифын асуудал бус бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гааль, техникийн зохицуулалт, стандартыг сайжруулах, улмаар ажиллах хүчний зардлыг бууруулж, зах зээлд нэвтрэх өргөн боложмийг нээж байна. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг үүсгэх, үйлдвэрлэл, ложистикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж юм” хэмээн Н.Учрал онцолсон.
Монголын бизнес эрхлэгчид ОХУ руу экспорт хийхэд өмнө учирч байсан элдэв хүндрэлүүдийг арилгах чиглэлд одоо хоёр тал ид ажиллаж байна.
Евразийн Эдийн засгийн комиссийн Худалдааны сайд Андрей Слепнев энэхүү хэлэлцээрээр ЕАЭЗХ бусад түншдээ олгоогүй давуу байдлыг Монголд олгож байгааг форумд онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, үхрийн махны тариф 50%, хүнсний олон бүтээгдэхүүнд 20%, хөнгөн үйлдвэррийн бүтээгдэхүүнд 17%-ийн татвар ногдуулж байгаа бол эдгээр татварыг Монголын хувьд тэглэж байна гэсэн юм. Мөн худалдааг хөнгөвчлөх үүднээс эхний ээлжинд ОХУ-ын нутаг дэвсгэрт зөвхөн Монголын бизнестэй ажилладаг тусгай лоборатори байгуулах талаар ярьж байгааг тэр бас хэлсэн.
Монголын ноос ноолуурын салбарт шинэ боломж нээгдэж байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ноос, ноолуурын салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах зорилго бүхий “Цагаан алт” хөтөлбөр өнгөрсөн 2025 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 2025 онд ноос, ноолуурын салбарынхан 337 сая ам.долларын экспорт хийсний дөнгөж 1.6 сая нь ОХУ руу гарсан байгаа нь тун чамлалттай тоо гэдгийг Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүн Ц.Туяа илтгэлдээ дурдсан.
Дэлхийн хөнгөн үйлдвэрийн зах зээлийн малын гаралтай ширхэгт материалын нөөц Монголд хангалттай бий. Тухайлбал, Монгол Улс нь жилдээ 10 мянган тонн ноолуур, 35 мянган тонн ноос, 2 мянган тонн тэмээний ноос, 400 тонн сарлагын хөөвөр бэлтгэх нөөц боломжтой. Ноос, ноолуурын салбарынхан ОХУ, цаашлаад ЕАЭЗХ-ны зах зээлд амжилттай нэвтрэх найдвар дүүрэн байна. Энэ үүднээс Москва хотноо Монголын “Кашемир хаус”-ыг нээхээр төлөвлөж байна.
Ноос, ноолуурынхнаас гадна махны салбарынхан ч ихээхэн итгэл тавьж байна.
Бараа бүтээгдэхүүний экспортоос гадна боловсон хүчин бэлтгэх, хиймэл оюун зэрэг технологийн дэвшлийг ашиглах, хамтарсан үйлдвэр байгуулах өргөн боломж байгааг Оросын төлөөлөгчид ч, Монголын төлөөлөгчид ч илэрхийлж байлаа.
Тарифгүй болон нэн хөнгөлөлттэй экспортын бараа бүтээгдэхүүн Монголын зах зээлд орж ирсэнээр юун түрүүн инфляц буурна, мөн экспортын барааны бүтцэд ихээхэн өөрчлөлт гарна гэж тооцоолж байна.
Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд квоттой болон хөнгөлөлттэй тарифтай барааны жагсаалт


Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27