
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Бүгд Найрамдах Латви Улсын нийслэл Рига хотноо өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо. Энэ удаагийн жилийн уулзалт нь “Хувьсамтгай байдлаас уян хатан байдал руу” (From Volatile to Versatile) сэдвийн дор болж, дэлхийн эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжууд, тогтвортой хөгжлийн асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалт, форумын үеэр Монголбанкны төлөөлөгчид олон улсын санхүүгийн байгууллагууд, Төв банкнууд болон тэргүүлэх арилжааны банкны удирдлагуудтай хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийнхээ талаар мэдээлэл өгч, санал солилцов.






















