
WEF: Зэвсэгт мөргөлдөөнөөс илүү "эдийн засгийн сөргөлдөөн" дэлхийн гол эрсдэл боллоо
Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) жил бүр танилцуулдаг "Эрсдэлийн төсөөллийн судалгаа"-ны шинэ тайланд дурдсанаар, улс орнуудын хоорондын эдийн засгийн сөргөлдөөн болон түүний үр дагаврыг дэлхийн хамгийн том аюул заналхийлэл гэжээ. Тайлангаас харахад байгаль орчны эрсдэлүүд бага зэрэг арагшилж, оронд нь хиймэл оюун ухааны (AI) засаглалын хяналт сул байгаагаас үүдэх урт хугацааны сөрөг үр дагавар дэлхийн нийтийн анхаарлын төвд орж ирснийг судалгаа харууллаа.




















