
ДЦС V-ын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг бие даасан, найдвартай эх үүсвэрээр ханган, төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах зорилготой “Дулааны тавдугаар цахилгаан станц” (ДЦС-5) төслийн талбайд Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.02.03) ажиллалаа. Эрчим хүчний салбарыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж, улстөржилт, гацаа саадгүйгээр ДЦС-5-ыг барьж байгуулах хэрэгтэйг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.






















