
Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан
Угаас улс төрд зөвхөн үүрдийн эрх ашиг гэж бий. Тэрхүү эрх ашгийн төлөө цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлддэг нь Монголын улс төрд бичигдээгүй хууль болсон. Ердөө жилийн өмнө Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан, Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ гэж үгүй байсан нь үнэн. Харин өнөөдөр анд найзуудын андгай тангараг тасарсан эсэхийг мэдэхгүй ч, эрх ашиг хэдийнэ холдсон мэт. Мэдээж эрх ашиг салбал зам салдаг нь “жам” хойно.























