
АНУ-ын цагаачлалын виз олголтоо түр зогсоосон 75 орны жагсаалтад Монгол багтжээ
АНУ визийн хяналтаа чангатгах үүднээс тодорхой хүрээнд арга хэмжээ авч эхэллээ. Тодруулбал нийт 75 улсын иргэдэд иммигрант виз (байнгын оршин суух цагаачлалын виз) олгох үйл явцыг 2026 оны 1-р сарын 21-нээс хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. 75 орны жагсаалтад Монгол Улс багтжээ.




















