
Scandal: Т.Даваадалай төсвийн мөнгөөр ₮30 саяын үнэтэй дусал тариа хийлгэжээ
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч дарга асан Т.Даваадалай албан тушаалаа урвуулан ашиглаж, эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан “Авангард уран дизайн энд инженеринг” компаниар дамжуулан төсвийн 6.6 тэрбумыг авсан гэх асуудал АТГ-т шалгагдаж эхэлсэн. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тэрбээр эхнэр болон эхнэрийнхээ үеэл дүү Н.Билгүүн, мөн эхнэрийнхаа найзын компаниар дамжуулан дээрх мөнгийн авсан болох нь тогтоогджээ.

















