
БНСУ-ын “KakaoBank” дараагийн зах зээлээр Монгол Улсыг нэрлэв
Банкны тухай хуулиа шинэчилбэл гадаадын банк санхүүгийн салбарынхан Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлэх болсон. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэсэн байр суурь дээрээ Ерөнхий сайд Н.Учрал хатуу зогсч байгаа. Гадаадын банк оруулж ирснээр банк санхүүгийн салбарын өрсөлдөөн, бүтээмж нэмэгдэнэ, зардал буурна гэдгийг эдийн засагчид хэлж байна.






















