
Ногоон автомашины зээлийн хугацааг 2 дахин уртасгав
Банк, санхүүгийн байгууллагын нийт зээлийн багцын ердөө 5.7 хувь “ногоон зээл” байна. Монголбанкнаас энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэхээр бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж эхэлснээ өнгөрсөн долоо хоногт /2026.05.15/ танилцуулав. Тухайлбал, цахилгаан автомашины зээлийн хугацааг хоёр дахин уртасгахаар шийдвэрлэжээ.























