
С.Наранцогт: Инфляцын дарамт өсөх бодит эрсдэл байна
Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8%-иар өссөн ч оны эхээр импортын үнэ, эрчим хүчний тарифын өөрчлөлт, төсвийн тэлэлт инфляцыг 9.6%-д хүртэл өсгөсөн. Энэ нь Монголбанкны зорилтот 8%-ийг давсан учраас мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр өсгөн, 12%-д хүргэсэн. Үр дүнд нь инфляцыг 7.5% хүргэж бууруулсан байна.























