
Баярцогт ба Баттулга
-Баярцогт 1990 онд улс төрд орж, Улсын бага хурлын гишүүн, АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж, ардчилсан тогтолцоог Үндсэн хуульдаа баталгаажуулан хуульчилахад гар бие оролцсон. Төрийн ордны урд байсан Чойбалсан, Сүхбаатар нарын бунхныг зөөж Алтан-Өлгийд байршуулах, Монгол Улсын төрийн ордны дүр төрхийг өнөөгийн байдалд оруулж, өөрчлөн засах зэрэг огцом эргэлтийн ажлуудыг голлон боловсруулж, тухайн үедээ асар их эсэргүүцэлтэй нүүр тулсан боловч үр дүнг нь одоо бид харж дасчээ.























