
Э.Бат-Үүл VS Б.Баабар
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар шиг үрэлгэн, мөнгөлөг дарга Монголд алга. Тэрбээр Түнхэлээс алга болсон гэх “архи”-ны шуугианы ард нийслэлийн төсвийг 6.5 их наяд болгож тодотгохоор оруулж ирсэн. Сарын өмнө л 4.3 их наядын төсөв батлуулж байсан тэрбээр үрэх мөнгөнийхөө хэмжээг нэмэхийн хэрээр нийслэлийн өнгө гундсаар. Түүнд хандаж хотын дарга асан Э.Бат-Үүл нэгэн зөвлөгөө өгсний эсрэг нийтлэлч Б.Баабар Э.Бат-Үүлд зөвлөжээ.























