
Гажуудал: Эмэгтэйчүүдийн квот эрсдэлд оров
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр 2024 оны ээлжит сонгуулиар УИХ-д нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь нэг хүйснийх байхаар хуульчилсан. Хуульд эмэгтэйчүүдийнх гэж тусгаагүй, нэг хүйснийх гэсэн. Тэгэхээр энэ квот бол аль аль хүйсэндээ хамааралтай. Харин бидний ойлголтоор, энэ хуулийн дагуу нэр дэвшигчдийн 39 хувь нь эмэгтэйчүүд байсан. Түүхэнд анх удаа 519 эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Төрийн ордонд 32 өрөө эмэгтэй гишүүнтэй болсон. Парламентад 1992-2020 оныг хүртэлх 8 удаагийн сонгуульд давхардсан тоогоор 64 эмэгтэй УИХ-ын гишүүн болсон байдаг. Харин 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй УИХ-ын гишүүн болсон гэдэг нэг талаар үнэмлэхүй тоо.























